• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-19 15:31:32    
Гамшигдсан иргэдийг түвхнүүлэх ажлаа Хятад улс сайн хийж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төв нутаг болон өмнөд нутгаар олон хоног залгаагаар ширүүн бороо орж, өнөө 100 сая гаруй хүн гамшигдан, 300 мянга гаруй гэр байшин нурсан байна. 6-р сарын сүүлчээр гамшиг гарсанаас хойш, Хятадын төв болон орон нутгийн холбогдох салбарууд тэр даруйд нь гамшигаас аврах мехнизим ажиллуулж, үертэй тэмцэн гамшигаас аврах ажлыг нааштай зохион байгуулсанаар, ихэнх гамшигдсан иргэд өнөө анх алхам түвхнүүлэгдсэн банйа.

     Хятадын төв хэсгийн Хуай хэ голын сав газар бол энэ удаагын ширүүн борооны үер усталд автсан гол гамшигт газар болох юм. Хуай хэ голын сав газрын Хэнань, Аньхуй, Жянсу зэрэг хүн ам шигүү муж өөртөө засах районд тус газрын хүн ард үерийн гамшигт хүнд их хохирол амссан банйа. Тэр газар бол бас ч Хятадын засгийн газрын үертэй тэмцэн, гамшигдсан иргэдийг түвхнүүлсэн гол район болох юм.

     Засгийн газар бидэнд цагаан будаа, бэлэн гумиан, булгийн ус, хүнсний ногоо, бөөрөнхий сонгино, төмс, цагаан ногоо зэрэг хүнсний зүйл хүргэж ирсэн. Засгийн газар бидэнд үнэхээр сайн" гэж Аньхуй мужийн Фү ян хотын Мэн вагийн үерийн ус зайлуулах нутгийн тариачин Жан Жифү сэтгүүлчид түвхнүүлсэн байдлыг танилцуулахдаа хэлсэн байна. Жан Жифүгийн гэр нь үеэрт хүнд ноцтой гамшигдсан боловч засгийн газар өөрт нь туслан бэрх хүчрийг туулж чадна гэдэгт тэр итгэж байв.

     Хятадын Ард Иргэдийн Засаг Захиргааны Яамны гамшигаас аврах ажил эрхэлсэн газрын орлогч дарга ноён Пан Чэнмин сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, гамшигдсан хүн ардын үндсэн амьдралыг батлах бол төв болон орон нутгийн ард иргэдийн засаг захиргааны ажил эрхэлсэн байгууллагын үндсэн үүрэг хариуцалга болох юм гэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ:

    Гамшигдсан ардын үндсэн амьдралыг батлах бол манай гол үүрэг мөн. Манай ажлын зорилт бол гамшигдсан иргэдийг 24 цагийн дотор үр ашигтай аварч, мөн тэдэнд ундааны ус, хувцас хунартай, түр суух газартай болгож, өвчин хүрсэн байбал өвчнийг нь эмнэн засаж өгөхийг батлахыг шат бүрийн орон нутгийн засгийн газарт шаардах явдал болно гэжээ.

     Манай саяын ярьсан тариачин Жан Жифү Мэн вагийн үерийн ус зайлуулах газарт байгаа юм. Энэхүү үерийн ус зайлуулах район нь Хуай хэ голын дээд сав газарт байрлаж, доор сав газрынх нь дарамтыг хөнглөхийн төлөө, 7-р сарын 10-аас үер салгаж эхэлсэн юм. 18-ийг хүртэл 710 мянган юанийг гамшгаас авран туслах ажилд зориулж, бас 35 тонн цагаан будаа гулир, шилтэй ус, бэлэн гоймон, нүүрс зэрэг гамшигаас авран туслах барааг гамшигдсан ардын гарт хүргэж өгсөн банйа.

     Тухайн орон нутгийнхан бас эм эмнэлгийн 130 гаруй анги зохион байгуулан, үерийн усыг зайлуулах районы олон тосгоноор очуулан, ерийн хэрэглэх эм бэлдмэл, өвчтнийг эмчилж байна.

     Гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг ч Хятадын Ард Иргэдийн Засаг Захиргааны яам ч ая тухтай төлөвлөн гүйцэтгэж, шинэ жил болохоос өмнө завдаж, гамшигдсан иргэдийг шинэ орон сууцанд оруулахаар байгаа юм.

    Гамшигдсан ардын үндсэн амьжиргааны баталгааны ажлыг сайн хийж, гамшигдсан районы ард түмний санаа сэтгэлийг тайван байлгаж, нийгмийн тогтвортой байдлыг батлах хэрэгтэй гэж Хятадын ард иргэдийн засаг захиргааны ажил эрхэлсэн яамны сайд ноён Ли Шюежюй хэлсэн байна. /Пэрлаймаа орчуулж, Баатар хянав/