Юнь наний чулуун шугай бий болсон тухай их олон үлгэр домог байдаг. Тухайн нутагт чулуу тууж шугай бий болгосон гэдэг домог үлгэр байдаг аж. Эрт дээр үед Сани үндэстний Жинь фэнь нүө га гэдэг баатар хар хүү ард олны төлөө далан босгож голын хашлага байгуулахын тулд тэнгэрийн ордноос уул шилжүүлэх зарлиг болон уул нүүлгэх ташуурыг хулгайлж аваад шөнө дүлээр өмнөд нутгийн Лү лян зэргийн хад чулуудыг умард нутгийн И лянгийн Нань пань жян мөрний хавь орчмоор аваачихаар тууж вяжээ. Гэвч Ши линь шянь хүрэхэд тэнгэр гэгээрч, тахиа дугарсан болохоор энэхүү баатрын агуу үйлс эвдэгдэж, хад чулууд нь Ши линь нутагт хоцорч, өнөөгийн энэхүү чулуун шугайдыг бүрдүүлсэн гэдэг үлгэр бий.
Энэхүү чулуун шугай бий болсон нь хэрэг дээрээ 300 сая жилийн түүхтэй аж. Энэ нь үнэндээ гиологийн гайхамшиг болсон байгаа юм.
270 сая жилийн тэртээ өнөөгийн энэ чулуун шугшай байгаа газарт далай байв. Газрын царцаадасны хөдөлгөөний улмаар энэ газар аажмаар өргөгдөж, далай нь эх газар болж, тэгш газар нь уул болжээ. Энэхүү бүх явцад Ши линий хад чулуу нь эхлээд усанд, дараа нь галд давтагдаж, газрын царцаадасны хөдөлгөөний улмаар тасралтгүй өргөгдөж, галт уулын хад нь мултарч унангуут дахиад л чулуун шугай бий болж иржээ.
Энэ нь Юнь гүйгийн өндөрлөгийн тасралтгүй өндөржихийн дагуу каст газрын гадаргуугийн хэлбэрээр дэлхийн бөмбөрцгийн өөрчлөлт хувьралтын түүхийг харуулсан аж. Юнь наний чулуун шугай нь шинжлэх ухааны энэ их үнэ цэнэ болон гоо сайханы өвөрмөц үнэ өртгөөрөө 2004 онд ЮНЕСКОгийн дэлхийн өвийн анхны жагсаалтад орсон байна.
2006 онд Юнь наний чулуун шугайн үзэмжит район нь дотоод гадаадын жуулчдыг давхардсан тоогоор 2 сая 400 мянгыг хүлээн авч, өдөрт дунджаар 20 мянган хүн хүлээж авсан байлаа.
Юнь наний чулуун шугайн үзэмжит район нь өнөө дэлхийн байгалийн өв мөн бөгөөд дэлхийн гиологийн цэцэрлэгт хүрээлэн болсон байна.
2004 оны 2-р сард Юнь наний чулуун шугайн үзэмжит район дэлхийн гиологийн цэцэрлэгт хүрээлэнгийн анхны жагсаалтад орсон байна.
|