ПҮЭБ-ын дарга Аббас 18-ны өдөр их сонгуулиа урьдчилан хийхийг уриалсан боловч Газын зурвасыг эзлэн суугаа Хамас нь харин их сонгуулийг урьдчилан хийхээс илт татгалзаж байна. Палестин их сонгуулиа урьдчилан хийхэд хүчир бэрхшээл их байна, улмаар шинэ хүчирхийлэлд тулгарч болзошгүй юм гэж шинжээчид үзэж байна.
Мөн өдөр Аббас Палестины чөлөөлөх байгууллагын төв хорооны хурал дээр үг хэлж, Палестины чөлөөлөх байгууллагын төв хороо нь ПҮЭБ-ын шинэ дарга болон хууль тогтоох хорооны гишүүдийг урьдчилан сонгохоор шийдэхийг шаардсан байна. Аббас хэлэхдээ, би тушаал гаргаж, дарга болон хууль тогтоох хорооны гишүүдийг сонгон гаргахыг шардхаар төлөвлөж байна. Хамасын хүч хэргэлсэн үйл ажиллагаа нь хууль ёсны байр сууриа алдсан байна, Хамас шийтгэл хүлээх хэрэгтэй гэжээ.
2006 онд сонгосон Палестины хууль тогтоох хороо нь бодитой ажил хийхийн аргагүй болсон ядал бол Аббас их сонгууль хийлгэхээр байгаагын бас нэг шалтгаан юм.
Одоо их сонгууль хийлгэх нь Аббасын хувьд нэлээд ашигтай юм. Иордан голын баруун эргийн шинэ засгийн газар нь олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг олж, орон нутгий хүмүүнлэгийн байдал ч сайжирч, засгийн газар нь ажилтад болон аюулгүйн цэргийн ангийн бүрэлдэхүүний цалин хөлсийг гүйцэд өгөх болов. Израиль нь Палестины шинэ засгийн газарт орлон хураасан татварын мөнгийг шилжүүлж, хэсэг зэвсэгт этгээдийг нэхэмжлэн баривчилхаа зогссон бөгөөд хоригдсон палестин хүмүүсийг сулалсан зэрэг арга хэмжээнүүд нь зохих хэмжээнд Аббасын хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Үүнээс гадна, Газын зурвас нь Хамасын хяналтад аюулгүйн байдал нь сайжирсан боловч бас л олон улсын хамтын нийгэмлэгийн боолтод байж, хүмүүнлэгийн хямрал хүнд ноцтой байна, зарим хүмүүс тав тухтай амьдрахаа бодоод Хамаст саналаа өгөхгүй байж ч болзошгүй юм. Фатахын хүчнийг хэвээр байлгахын тулд Аббас бас Палестины сонгуулийн дүрмийг өөрчилж, орон нутгийн сонгуулийг хүчингүй болгож, нам эвслүүдийн сонгууль явуулж, олон намуудын саналын дагуу хууль тогтоох хорооны суудлыг тогтоохоор төлөвлөж байна.
Гэвч, Палестины шинэ сонгууль нь бишгүй олон харш саатад тулгарч байна. Хэрвээ өнөөгийн хагармал байдал өөрчлөгдөхгүй бол Газынхан бараг саналаа өгөхгүй байж мэднэ. Хамасын төлөөлөгч Бархоум хэлэхдээ, Палестины чөлөөлөх байгууллага нь урьдчилан сонгууль хийхийг шаардах эрхгүй юм, энэ бол ардчиллын эсрэг төрийн эргэлт юм гэжээ. Хэрвээ Хамасын тусламжгүй юм бол Палестины нутгийн хүн амын тал шахамыг эзлэх 1 сая 500 мянган хүн саналаа өгөхийн аргагүй болно, шинэ сонгуулийн үр дүнгийн хууль ёсны чанар нь ч дахиад сэжиг тааварт учрах болно.
Үүнээс гадна, их сонгуульд бас шинэ хүчирхийллийн мөргөлдөөнд тулгарах аюултай байна. Фатах болон Хамас хэдийгээр Иордан голын баруун эрэг болон Газын зурваст тус тус сууж байгаа боловч дээрх хоёр газарт хоёр талын дэмжигчид бүр үлэмж хэмжээгээр оршин амьдарч байгаа юм. Зөвхөн түр цаг нуугдаж байгаа төдий, Хамасын Газа дахь нэгэн хууль тогтоох зөвлөлийн гишүүн, шинэ их сунгууль нь ямарч мөргөлдөөнтэй байдалд болохгүй юм гэж заналхийлсэн байна.
Палестины албаны хүн хэлэхдээ, ПҮЭБ-ын төв хороо 20-ны өдрөөс өмнө их согууль хийх гэж байна. Түүний дараа Аббас их сонгуулийн даргын тушаалаас буулгах болно. Гэвч их сонгуулийн цаг хугацаа тодорхойгүй байна \Буян орчуулж, Баатар хянав\
|