• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-19 16:39:58    
Бүгд Найрамдах Мозамбик Улс

CRI

     Нутаг дэвсгэр: 801600 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2004 оны байдлаар 19 сая 400 мянга. Гол үндэстэн нь Макүа- Лүөмүай (хятад дуудлага)үндэстэн(нийт хүн амын 40 хувь орчмыг эзэлнэ), Шаона-Каланка(хятад дуудлага)үндэстэн, Шангана(хятад дуудлага)үндэстэн, Зүөга(хятад дуудлага)үндэстэн, Малави- Ниянга(хятад дуудлага)үндэстэн, Макүндэ(хятад дуудлага)үндэстэн, Яо(хятад дуудлага)үндэстэн зэрэг бий. Албаны хэл нь Португали хэл, том үндэстнүүд нь өөрийн үг хэлтэй, ихэнх нь Банту хэлний системд багттаг. Оршин суугчдын 46 хувь нь Катулик шашин шүтэж, 32 хувь нь балар эртний шашин шүтэж, 20 хувь нь Лалын шашин шүтдэг. Бусад нь Энэтхэгийн шашин болон бусад шашин шүтдэг.

     Нийслэл: Мапуту, 1 сая 140 мянган хүн амтай.

     Төрийн тэргүүн: Ерөнийлөгч Армандо Етилио Гуебуза, 2005 оны 2-р сард тушаалд оров.

     Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр -- 6-р сарын 25-ны өдөр. Мозамбикийн Ардын Чөлөөлөх хүчний байгуулагдсан өдөр хийгээд хувьсгалын баяр – 9-р сарын 25-ны өдөр.

    Ерөнхий байдал: Африкийн зүүн өмнө хэсэгт оршидог. Өмнө талаараа Өмөнөд Африк, Свазилендтай, баруун биеэрээ Зимбабве, Замби, Малавьтай хөршилж, хойшоо Танзанитай хил нийлэж, зүүн тийш Энэтхэгийн далай хүрч, Мозамбикийн хоолойгоор аласлан Мадагаскартай харалдаа оршиж, нийт 2630 гаруй км урт тэнгисийн эргийн шугамтай. Өндөрлөг болон уулан нутаг нь нийт нутаг дэвсгэрийн тавны гурван хувийг эзэлж, бусад хэсэг нь тал газар байна. Халуун бүсийн тал хээрийн уур амьсгалтай, жилдээ дундажаар 20 хэмтэй, 10-р сараас дараа жилийн 3-р сар хүртэл дулаан чийглэг улирал, 4 – 9-р сардаа сэрүүн хуурай улирал.

     13-р зуунд, Машаоначууд өнөөгийн Зимбабве болон Мозамбик хавьд Мономота(хятад дуудлага)вант улс байгуулж, 16-р зууны эхээр бууран доройтов.1505 онд Португалийн колоничилогчид цөмрөлт хийж, 1700 онд Португалийн ивээлд оров. 1752 онд Португалийн амбан захирагч шууд захирч, "Португалийн хария Зүүн Африк" гэж нэрлэж байжээ. 1951 онд Португалийн гадаад муж болов. 20-р зууны 60-аад оноос Мозамбикийн ард түмэн үндэстний чөлөөлтийхөө төлөө тэмцэл өрнүүлэв. 1974 оны 9-р сарын 7-ны өдөр Мозамбикийн Чөлөөлөх фронт нь Португалийн засгийн газартай Мозамбикийн тусгар тогтнолын тухай хэлэлцээр байгуулж, 9-р сарын 20-ны өдөр Мозамбикийн Чөлөөлөх фронтоор гол цогц болгосон шилжилтийн засгийн газар байгуулав. 1975 оны 6-р сарын 25-ны өдөр тусгар тогтнолоо албан ёсоор мэдэгдэж, Ардын Бүгд Найрамдах Мозамбик Улс байгуулж, 1990 онд Бүгд Найрамдах Мозамбик Улс гэж өөрчилжээ. \М.Цэцэн бэлэтгэв\