• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-19 16:50:51    
Өвөр монголын малчин айл нар болон салхины эрчим хүчныг хэрэглэж, амьдралаа сайжруулж байна

CRI

     Та хэрэв Хятадын умарат нутгийн Өвөр Монголын Өөртөө Засах Районы өргөн уудам талын малчин айлд хүрэхэд хүрвэл нар болон салхины эрчим хүчээр цахилгаан гаргах төхөөрөмжийг олж харах болно. Тал нутагт амьдарч байгаа малчинд тухайн газрын элбэг баялаг нар болон салхины эрчим хүчид түшиглэн цахилгаан гаргаж, амьдрал үйлдвэрлэлдээ ашиглах болсон байна.

     Өвөр Монголын Өөртөө Засах Район газар нутаг өргөн уудам, газар нутгийн талбай бараг 1 сая 200 мянган километрд хүрч, бүх Хятадын нутаг дэвисгэрийн 1\8-гийг эзэлж, үүний дотор тал нутгийн талбай нь 70 хувийг эзэлсэн байна. Ийм өргөн уудам газар нутагт кабель тавьж цахилгаан нэвтрүүлэх юм бол нэг километр-д зарцуулах өөрийн өртөг нь 40 мянган юань болох юм байна.

     Өвөр монголын зүүн үзэмчин хошуунд 10 гаруй жил ажиллаж, амьдарсан хошууны шинжлэх ухаан техникийн нийгэмлэгийн дарга ноён Цогт-Сайн сэтгүүлчид хандан хэлэхдээ, Өнгөрөгч зууны наяад оны эцсээр зарим малчин хот орж зурагтыг үзээд их бахархаж худалдан авч ирсэн байна. Гэвч цахилгаан үгүй тул үзэж чадсангүй. Тэрээр Хэлэхдээ,

     Өнгөрсөнд баян айл зурагт авсан боловч үзэж чадалгүй хоймортоо тавьж байлаа.

     Өвөр монголын нар болон салхины эрчим хүчний баялаг маш их юм. Ашиглаж болох салхины эрчим хүч Хятадад 1-р байранд ордог бөгөөд нар тусах нийт хэмжээ нь Хятадад 2-р байранд ордог байна. Үлэмж хэмжээний нар болон салхины эрчим хүчний баялаг нь Өвөр монголын шинэ эрчим хүчийг нээн хөгжүүлж ашиглахад маш сайн нөхцөл олгосон байна. Алас хол буйд бөглүү малчих районы эрчим хүчний асуудлыг зохицуулахын төлөө өнгөрөгч зууны наяад онд Өвөр Монголын Өөртөө Засах район шинэ эрчим хүчийг нээн хөгжүүлж, ашиглах ажлыг хийсэн байна. Төр улсаас ч үүнд маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байна. Одоо нэгэнт 20 гаруй жил өнгөрлөө. Өвөр монголын шинэ эрчим хүчнийг судлах, үйлдвэрлэх, түгээмэлжүүлэх ажил их ололт амжилтад хүрч, өнөө малжих район үндсэндээ нар болон салхины эрчим хүчээр цахилгаан хэрэглэх болсон байна.

     Сэтгүүлч Зүүн Үзэмчин Хошууны Амгалан Гацаны малчин өрх Цэцэнтуяагийнд ороход зочны өрөөний нэг буланд жижиг хөлдөөгч шиг төхөөрөмж харагдаж байлаа. Уул нь энэ бол салхины эрчим хүч болон нарны эрчим хүчийг харилцан нөхвөрлөж цахилгаан гаргадаг төхөөрөмж байсан юм байна. Зочны өрөөний нөгөө талд нь зурагт, VCD тоглуулагч, угаалгын машин зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл тавьсан байлаа. Гэрийн эзэн Цэцэнтуяа хэлэхдээ, Одоо бид малаа услах, малын хашаа дулаалах, хоньны ноос авахдаа ч бүр цахилгаан хэрэглэх болсон байна. Хөдөлмөрлөхд маш хялбар болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Манай гэрт салхи болон нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан гаргах төхөөрөмжийг хэрэглэснээс хойш биед их амар болжээ. Өнөө хувцас угаах, хоол хийх, малаа услах, ноос хайчлахад бүр цахилгаан хэрэглэх болсон байна. Үнэхээр амар боллоо. Хөдөлмөр хүчнийг чөлөөлсөн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\