Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 18-ны өдөр Бээжинд Японы доод танхимийн дарга, олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх Японы нийгэмлэгийн дарга Коно Юхей тэргүүтэй 2007 оны Японы олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзсан байна.
Вэнь Жябао хэлэхдээ, өнөөгийн Хятад Японы харилцаа нь сайжирж хөгжих шинэ шат үед оршиж байна. Хоёр орон боломж тохиолыг амжин, хамтаар чармайн, хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтыг үнэнч хянамгайгаар хэрэржүүлж, олон салбар дахь харилцаа болон хамтын ажиллагааг эрчимжүүлж, холбогдох эмзэг асуудлыг зохистой шийдвэрлэж, Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бат бэхээр түлхэн урагшлуулбал зохино гэжээ. Японы эдийн засгийн салбарынхан өнгөрснийхтэйгээ адилаар, Хятадын эдийн засгийн байгуулалтад үргэлжлэн идэвхийтэй оролцож, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэн өргөтгөхөд шинэ хүчин чармайлт гаргаахыг тэрээр хүссэн байна.
Олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх Японы нийгэмлэгийн төлөөлөгчид нь Хятадын олон улсын худалдааг ахиулах зөвлөлийн урилгааар Хятадад айлчилсан юм. /Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав./
|