• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-19 20:43:43    
Залуу дуучин Шюй Хүйшинь

"Хятадын дуу хөгжим"


Хятадын Олон Улсын Радио

  

      Сайн байцгана уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын залуу шинэ дуучин Шюй Хүйшинний талаар төхөм танилцуулья. За ингээд дуучин Шюй Хүйшинний "孤单芭蕾" цомогт нь багтсан ижил нэртэй сайхан дуугаар нь өнөөдрийн нэвтрүүлгээ эхэлье. 

  

      Сайхан дуу байлаа. Зо одоо ингээд Дуучин Шюй Хүйшиний талаар товчхон танилцуулъя. Тэрээр 1978 оны 12-р сраын 5-ны өдөр Америк улсад төрсөн. 163 cm өндөр, 44.5 kg жинтэй. Саяханыг хүртэл Америк улсад аав ээж эгч дүүгийн хамт амьдардаг байсан юм байна. Хувь хүний сонирхолын хувьд тэрээр мэдээж хамгийн дуртай зүйл нь дуу дуулах, за түүний хажуугаар бас нэгэн сонирхолтой хобби нь гэвэл бүх төрлийн амьтан тэжээж үзэх хүсэлтэй юм байна.Тэрээр туулай, муур, яст мэлхий, хулгана гээд 10 гаруй төрлийн амьтан тэжээж үзсэн байна. За одоо та бүхэндээ түүний дуулсан бас нэгэн сайхан дууг хүргэе. Энэ дуу бол даруй түүний "孤单芭蕾" хэмээх цомогт нь багтсан "忽然很想你" боюу "Гэнэнт чамайгаа сансан нь" хэмээх дуу байна. 

  

     Сайхан дуу байлаа.Тэгэхээр түүнийг саяханыг хүртэл Америк улсад амьдарч байсан гэж хэлсэн байгаа,тэгэхээр америк улсад төрж тэндээ өсч том болсон бүсгүй гэнэнт яагаад Тайваньд алдартай од болвоо гэхээр та бүхэн маань гайхаж байгаа байх,тэгэхээр түүний дуучин болсон түүхээс сонсогчиддоо танилцуулья. Шюй Хүй шинь нэг л өдөр аав ээжийнхээ хориглолыг тоолгүй Тайвандаа ирсэн байна.Тайванд буцаж ирсэн гол зорилго нь дуучин болох байсан байна.Эхэн үедээ түүнд учирсан хамгийн том асуудал бол Хятад хэлийг сайн мэдэхгүй, мөн маш их айж байсан байна.

  

     Тэрээр өөрийнхөө зан чанарыг тодорхойлохдоо маш их аймхай гэж тодорхойлсон байдаг. Бага байх үедээ өндрөөс айдаг хүүхэд байсан байна. Гэсэн хэдий ч тэрээр өөрийгөө бага багаар өндөрт дасгаж айдсаа ялан дийлж чадсан байна.Тайванд ирснийхээ дараа түүний хамгийн том айдас бол дуучин болох хүсэл мөрөөдөл нь биелэхгүй байх вий гэсэн айдас байсан байна. Гэсэн хэдий ч дуучин Шюй Хүйшинь нь өөрийн айдасаа даван туулж өөрийн хүсч мөрөөдөж байсан тэр л өндөрлөгт аль хэдийнээ хүрсэн гэж хэлж болох юм.Одоо сонсогч та бүхэндээ түүний дуулсан бас нэгэн сайхан дууг хүргье. Энэхүү дуу бол мөн л түүний "孤单芭蕾" цомогт нь багтсан "幸福的味道" буюу "аз жаргалын амт" хэмээх сайхан нэртэй дуу байна. 

       Эрхэм хүндэт найз нар аа, манай энэ удаагийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Бид дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай./хүчит редакторлон бэлтгэв/