• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-20 14:32:03    
Зургаан талт хэлэлцээний тэргүүн нарын хэлэлцээ ажил хэрэгч боллоо [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     19-ний өдөр өндөрлөх байсан Солонгосын хойгийн цөмийн асуудлаарах 6 дахь шатны зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал нь хугацаагаа сунгасныг холбогдох тал мэдэгдлээ. Үүний зэрэгцээ БНАСАУ-ын Ёнбены цөмийн тоног төхөөрөмжөө хаасан идэвхтэй арга барил нь ч талуудын сайшаалыг олсон байна. энэ нь Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах хүчин чармайлт чухал ахицтай болсныг харуулж байгаагаар барахгүй энэ удаагийн хуралд сайн сайхан уур амьсгал бий болгосон байна. Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Японы судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Жинь Шидэ 19-ний өдөр манай сурвалжлагчид ярилцлага өгч энэ удаагийн хурал хугацаагаа сунгасан нь сайн дохио болно гэж илэрхийлжээ.

     Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээг 2003 оны 8-р сараас эхлүүлснээс одоо болтол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтыг биелүүлэхийн төлөө чармайсаар ирсэн юм. Хэлэлцээний явц нь ээдрээ будлиантай байж, төрөл бүрийн зөрчил мөргөлдөөн санал зөрөлдөөнтөй байсан хэдий ч талууд чармайлтаа орхиогүй юм. Энэ удаагийн төлөөлөгчдийн тэргүүн нарын хурлаас өмнө намжуун, идэвхтэй уур амьсгал бялхаж байсан ч талууд хурлын хэтийн төлвийн талаар хянуур өөдрөг байр суурьтай хандаж, нийгмийн олон этгээдэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцад эрмэлзэлтэй болгосон юм.

     Энэ удаагийн хурлын хугацааг сунгасан нь сайн дохио болно гэж профессор Жинь Шидэ үзээд, Одоо төлөөлөгчдийн тэргүүн нарын хурлын хугацааг сунгасан нь сайн дохио гэж би үзэж байна. зарим асуудлаар хэлэлцээ тохиролцож чадахгүйд хүрвэл өнгөрсөн туршлагаар бол хурлаа завсарлуулах хэрэгтэй, эс тэгвэл олноороо амсхийж, дараагийн ээлжийн хэлэлцээндээ бэлтгэх хэрэгтэй. Энэ удаа хамгийн сайн нь даргын мэдэгдэл баталж, энэ удаагийн тэргүүн нарын хурлын нийтлэг ойлголтыг олон нийтэд мэдэгдэх хэрэгтэй гэж Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл илэрхийлсэн юм. Тэдний зорилго бол олноороо иш баримт болгох зүйлтэй болж, олон улсын хамтын нийгэмлэг хяналт тавьж болох зүйлтэй болох гэсэнд байна. хурлын хугацаагаа сунгаж байгаа нь энэхүү зорилтдоо хүрэхийн төлөө нарийн ширийн зүйлийг үргэлжлэн зөвлөн хэлэлцэхийн төлөө юм гэж би үзэж байна. Нэг өдөр сунгах нь сунгахгүйгээр хурлаа өндөрлүүлэхээс сайн, ингэх нь боловсронгуй бус зүйл тохиролцохгүй юм гэж би үзэж байна гэжээ.

     Зургаан талын хэлэлцээний БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чинь Инг Ву 19-ний өдөр хэлэхдээ, БНАСАУ-ын тал хэлэлцээнд ажил хэрэгч байр сууриар хандсан нь хойшид бодитой үйл ажиллагааны хөтөлбөр тогтоож, анхан шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашигтай юм гэжээ.

     Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл 19-ний өдөр хэлэхдээ, зургаан талын хэлэлцээнд БНАСАУ-ын цөмийн тоног төхөөрөмжөө бүртгүүлэх бодитой ажлын талаар цаашид зөвлөн хэлэлцэх болно гэжээ.

     Талууд Солонгосын цөмийн асуудал дээр ахиц олсноос энэ удаагийн төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал найрсаг уур амьсгалд боллоо гэж Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын Оросын талын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Рахманин 19-ний өдөр илэрхийлжээ.

     Энэ удаагийн тэргүүн нарын хурал хамтын баримт бичиг гаргаж болзошгүй гэж профессор Жинь Шидэ үзээд,
Нэг өдөр сунгаад маргааш хамтын баримт бичиг тохиролцож чадвал энэхүү нийтлэг ойлголт нь 2-р сарын 13-ны өдрийн хамтын баримт бичгийг баталгаажуулсан байдалд дүгнэлт хийж, хоёрдугаар үе шатны цөмийн тоног төхөөрөмжийн чадавхийг алдагдуулах явцад замын зураг төлөвлөгөө тогтоож, дараачийн цөмийн зэвсэггүй болгох үйл явц, зургаан талт хэлэлцээнд шинэ чиглэл тогтоож өгөх болно гэж тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\