• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-20 16:32:33    
Тэргүүн нарын хурал Бээжинд өндөрлөв

Синьхуа Агентлаг

     Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6-р ээлжийн 6 талын хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал 20-ны өдөр Бээжинд өндөрлөв. Хурлын дараа сонсгол мэдээ нийтэлж, талууд 6 талын хэлэлцээний дараах шатны ажлын талаар 4 зүйлт бүдүүвч нийтлэг ойлголтод хүрлээ гэж тэмдэглэсэн байна.

     Энэ 4 зүйлт бүдүүвч нийтлэг ойлголт бол: 9.19-ны хамтын мэдэгдэл болон 2.13-ны хамтын баримт бичигт хийсэн амлалтаа нухацтай хэрэгжүүлнэ гэж талууд онцлов. Цөмийн төлөвлөгөөгөө тал бүрээр бүртгүүлэх болон одоо байгаа цөмийн төхөөрөмжийн чадавхийг алдагдуулах тухай амлалтаа нухацтай хэрэгжүүлнэ гэж БНАСАУ-ын тал онцлов. Холбогдох тал нь БНАСАУ-ын талд 950 мянган тонн мазутын эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж олгох болно. "Үйл ажиллагаагаар үйл ажиллагаанд хандах" зарчмыг мөрдөн, дээр дурдсан баримт бичигт амласан өөр өөрийнхөө үүргийг биелүүлнэ гэж талууд амласан байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\