68-тай ноён Шюй Жү-чү бол Хятадын хүүхэлдэй сийлэн бүтээгч алдарт урлагчин бөгөөд түүний нэрээр нэрийдсэн " Жү чү хүүхэлдэй" бол дотоод гадаадын хадгалагч нарын нандигнан хайрладаг бранд юм. Энэ онд Шюй Жү-чүүг Хятадын Соёлын яамнаас хүүхэлдэй хийдэг " төлөөлөгч чанартай залгамжлагч хүн" гэж тогтоосон байна. Түүний хүү Шюй Чян ч хүүхэлдэй урлан бүтээдэг урлагчин хүн юм.
Шюй овогт энэ айлд өнөө Хятадын хүүхэлдэйн урлагийн цорын ганц ордон байгаа. Түүний нутаг болох Хятадын зүүн өмнөд нутгийн тэнгэс дагуу Фүжян мужийн Жанжөү хотод Шюй Жү чүгийн нэрээр нэрийдсэн " Жанжөүгийн Жү Чү хүүхэлдэйн урлагийн ордон" байрлаж байна. Энэ ордонд орж очиход лангуунд тавьсан том жижиг олон янзын хүүхэлдэй нь үзэгч болгоны нүдийг хужирлаж, алийг нь ч хархаа олохгүй болгоно. Хоёр гуравхан санчметр цагаан сахалт өвгөн, шогтой царайтай ходогчиноос аваад хэдэн арван санчметр өндөр ши жүжгийн болон түүхийн баатар хүмүүсийн дүр бүтээсэн хүүхэлдэйд хүртэл хувцас хунар нь гоё тансаг, нүүр царайг нь эвлэг сайхан будаж, том жижиг хүүхэлдэй болгоны гар хүл нүд хөмсөг нь хөдөлж чадах төдийгүй гарын хуруу нь ч олон янзын хөдөлгөөн хийж чадах нь гайхалтай.
Хүүхэлдэй бол модоор сийлсэн хүний дүр юм. Хятад оронд хэдэн мянган жилийн түүхтэй болж байна. Хүүхэлдэйн дүрийг түүхийн үлгэр болон ши жүжгийн дүрээр гол бүтээх нь олон байдаг. Тоглох хэлбэр, хаа үйлдсэн нь адилгүй байдагаар, хүүхэлдэйг дабуу уутны, татуур утасны гэж олон төрлөөр хувааж байдаг бөгөөд хүүхдийн тоглоом ч мөртөө тоглолтын багаж ч болж, бас цуглуулагч нарын дур сонирхолтой зүйл болж байгаа юм. " Жү чү хүүхэлдэй" бол дабуун уутат хүүхэлдэйн нэг төрөл нь юм. Дабуу уутат хүүхэлдэй гэсэн энэ нэрийн ирэлтийн тухай ноён Шюй Жү чү танилцуулж хэлэхдээ:
" Дабуу уутат хүүхэлдэй нэлээд жижг байдаг юм. Манай Фүжянд өнгөрсөнд зам харилцаа дөхөмгүй, голцуу дов толгод нутаг, бид ихэнх цагаар хөдөө орон нутгаар тоглолт гаргаж явдаг байв, юунд дабуу уутат ши гэж нэрлэж бхайсан бэ? Гэвэл, өнгөрсөнд юм хум уутлахын төлөө ар өвөртөө давуу уут үүрч, хүүхэлдэйгээ ч энэ уутандаа ууталж үүрдэг болохоор давуу уутат хүүхэлдэй гэж нэрлэсэн юм. Манай энэхүү давуу уутат хүүхэлдэй бол гарын таван хуруугаа хөдөлгөж тоглуулдаг учраас маш урлаг дэмтэй, зэвсгийн эрдмийн байлдаант жүжгийг ч тоглож чадах юм гэжээ. Жижиг хүүхэлдэй нь авч явахад дөхөм хялбар боловч хийж бүтээхэд хялбар биш. Урьдаар жүжгийн дүрийн тэргүүний төлөв байдлыг сэтгэн бодож, дараа нь өчүүхэн жижиг модон дээр нэг нэгээр сийлж, амьд юм шиг хүний дүр бүтээнэ. Бас тэнгэсийн эргэд л байдаг шар шороо түрхэж, хамаг сүүлд нь Шюй овогтын өөрөө судлан үйлдсэн будагаар будаж, шаазан шиг өнгө оруулж, цоо шинэ болгох хэрэгтэй. Ноён Шюй Жү-чү хэлэхдээ, хамаг чухал нь энэ хэсэг модоо амьд хүн шиг болгож, түүнийг амилуулах хэрэгтэй гэжээ.
Хүүхэлдэйг сайхан урлан бүтээж чадвал, тэр чинь амьд хүн шиг болж, үзэгчдийн сонирхол татаж чадна. Хүүхэлдэй тус биеийг модоор хийсэн, гэвч үе гишүүнийх нь хөдөлгөөнөөр амьд юм шиг болгох хэрэгтэй. Мөн жүжигчний хөдөлгөх эрдмээр, хүүхэлдэйг амилуулах нь чухал юм гэжээ.
Шюй овогтынх үеийн үеэрээ хүүхэлдэй хийж бүтээх ажил хийж ирсэн бөгөөд Шюй Жү чү бол тэдний гэрийн 6-р үеийн уламжлагч хүн юм. Тэрээр 10 настайгаасаа хүүхэлдэй урлан бүтээхийг сурч, одоо болтол 600 гаруй хүүхэлдэйн дүр бүтээж, түүний уран бүтээл нь улсын шагнал авч, бас гадаад орны төрийн тэргүүн нарт бэлэглэх нандин зүйл болсон байна.
Шюй овогтын гэрийн уламжлалд хүүхэлдэй хийж бүтээх урь мэргэжлийг хүүдээ заахаас биш охин буюу гаднын хүнд зааж болдоггүй юм байна. Гэвч Шюй Жү чү энэ ёсыг эвдэж, хүү охиндоо зааж өгсөн төдийгүй олон шавь элсэж, энэхүү уран мэргэжлээ харамгүй зааж өгсөн байна.
Түүний хүү Шюй Чян 9 настайгаасаа сийлбэр хутга барьж, аавынхаа уран мэргэжлийг залгамжилж, охин нь ч багаасаа хувцас эсгэх, дүр бүтээх мэргэжил сурсан байна. Шюй Чян хэлэхдээ, боловсронгуй сайн хийх гээч хялбар биш, би арван хэдэн жил хийгээд сая аавд тоогдож, түүний үйлсийг залгамжилж авсан. Хүүхэлдэйн төрөл бүрийн ажлыг бүр өөрийн гэртээ хийдэг болохоор, маш хатуужилтай хүчин чармайлт гаргаж байдаг гэжээ. Тэрээр хэлэхдээ:
" Бага байхдаа үргэлж хутагаар гараа эсгэчихдэг байсан, Аавын дэргэд суугаад, түүний хүүхэлдэй сийлэн урлахыг харж, бид ч даган сурдаг, заримдаа гараа эсгэж, цус цовох нь зүндээ. Хутгаар жорж дуусаад зүлгэж өнгө оруулна. Бас будаг тавьж, гар үзүүр зарагдаж байж, алхам алхамаар зураг зурах мэргэжил сурч, мөн малгай баг хийх, хувцас тааруулах зэргийг сурсан юм. Хүүхэлдэйн малгайгаас хувцас, гутал шахайд хүртэл өөрөө хийх болохоор, бүх зүйлийг маш сайн хийж сурах хэрэгтэй юм" гэжээ.
Шюй Чян хэлэхдээ: анх нь томчуулын хойно урьд нь хавсарч байсанаа сүүлдэж ирээд хүүхэлдэйд сонирхолтой болж, гар урлашгийн талаар боловсронгуй болж ирэхээр энэ бол нэг зүйлийн урлаг гэсэн сэтгэгдэл төрж, өөрөө залгамжлах хариуцалгатай болсон сэтгэгдэл төрсөн гэжээ. Шюй Чян аавынхаа үеийнтэй адилгүй, хүүхэлдэй урлан, урлагчин болохоос гадна бас тусгай урлагийн ордон байгшуулж, хүүхэлдэйн зах зээлийг өргөтгөн, үйлдвэрийн зиндаанд хүүхэлдэй үйлдэж эхэлсэн байна.
1996 онд " Жанжөү хотын Жү чү хүүхэлдэйн урлагийн ордон" ажлаа эхэлж, энд эртний хүүхэлдэйн дүрийг тавьсанаас гадна газар дээр нь хүүхэлдэй бүтээж үзүүлж байна. Энэ үзэсгэлэнгийн ордон нь нэгэнт Жанжөү хотын нэг үзэмж болж, дотоод гадаадын үлэмж олон жуулчдын сонирхол татаж байна. /Пэрлаймаа орчуулав/
|