• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-20 16:40:28    
Бээжингийн олимпийн цаг агаарыг мэдээлэх техник нь "шинжлэх ухаанч олимп"-ийн ойлгогдхууныг харуулж байна

CRI

      Цаг агаар нь олимпийн тэмцээн болон холбогдох ажиллагааг нөлөөлөх байгалийн чухал хүчин зүйл юм. Өнгөрсний олимпийн наадмыг дүгнэж үзэхэд, олимпийн цаг агаарын үйлчилгээг дээд хэмжээгээр чухалд үзсээр иржээ. Бээжингийн олимпийн хэвлэл мэдээллийн төв нь сүүлийн үе "олимпийн цаг агаарын үйлчилгээний дэд бүтэц болон шинжлэх ухаан техникийн судалгааны үр бүтээл " гэдэг хэвлэлийн бага хурлыг хийлгэсэн байна. Бээжин хотын ус цаг уурын судалгааны газрын холбогдох хариуцлагатан танилцуулж хэлэхдээ, Хятад улс өнөө богино хцгацаан дотрох цаг агаарыг мэдээлэх дэлхийн тэргүүний техниктэй байж, олимпийн цаг агаарын урьдчилсан мэдээлэл нь талбай ордон бүхний 3 цаг бүрийн өөрчлөлтийг харуулж чадна. Энэ нь шинжлэх ухаан техникийн олимпийн агуулгыг бүрмөсөн нотлох болно гэжээ.

     Өнөөгийн байдлаар, холбогдох байгууллага нь олимпийн цаг агаарыг мэдээлэх шинжлэх ухаан техникийн талаар товойм амжилт байгуулж, энэ нь голцуу Бээжин хотын эргэн тойронд ажиглалтын сүлжээг байгуулсан талаар тусхагдаж байна гэж Бээжин хотын цаг агаарын хэрэг эрхэлсэн газрын даргын орлогч хатагтай Ван Жяньжей хэлсэн байна.

     Цаг агаарын үйлчилгээний салбарт шинжлэх ухаан техникийн олимпийн гол ойлгогдхууныг харуулъя гэвэл цаг агаарын мэдээллийн агуулга, арга хэлбэрын талаар нэн өндөр шаардлага хангасан байх хэрэгтэй. Дэлхийн шинжлэх ухаантны өмнө нүүрлэж байгаа цаг агаарын асуудал нь маш олон юм, үүний дотрох зарим асуудлыг өнөө хүртэл зохицуулж чадахгүй байна. Ийм болохоор цаг агаарыг урьдчлан мэдээлэх техникийн арга барилын дагуу, Бээжингийн олимпийн цаг агаарын үйлчилгээний судалгааны ажил болон олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн нөөц хүчин нь их байна. Хятадын цаг агаарын байгуулага ч нэн олон шалган судлах цэгийг байгуулж, энэ олон цэгээс олсон тоо бармтыг цаг агаарын мэдээлэл болон урьдчлан сэргийлэх техникт бүрэн ашиглаж байгаа юм.

      Үүнээс гадна, Хятадын цаг агаарын байгууллага нь аянгатай бороо их салхи зэрэг гэнэтийн байлыг мэдээлэх тэрчлэн нэн оновчтой мэдээлэх талаар ахицад хүрсэн юм. Хятадын шинжлэн ухаан техникийн яам, Хятадын ус цаг уурын судалгааны газрын дэмжлэгтэйгээр, Бээжингийн цаг агаарыг мэдээлэх газар нь олон улсын холбогдох байгуулагатай хамтын ажиллагааг нааштай өрнүүлж байна.