• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-20 16:42:59    
Олимпийн бамбар дамжуулах бухиаг Гуандүнгийнхэн нь өндөр түвшинд онцлогтой зохион байгуулна

CRI

      Бээжингийн Олимпийн бамбар дамжуулах бухиа арга хэмжээний Гуандүн өртөөний зохион байгуулах комисс 6-р сарын 12-нд анхдагч хурал хуралдаж, Гуандүн мужийн Олимпийн наадмын бамбар дамжуулах бухиа арга хэмжээний бэлтгэл ажлын байдлыг танилцуулж, дараагийн шатны ажлын тохируулалтыг судлан хэлэлцсэн байна. Гуандүн мужийн орлогч дарга Линь Мүшэн хуралд оролцож, бодитой ажлын шаардлага дэвшүүлж, энэ удааны арга хэмжээг онцлогтой, өндөр түвшинд хийхийг онцолсон байна.

      Бээжингийн Олимпийн наадмын бамбар дамжуулах бухиа арга хэмжээг зохион байгуулах комиссын тохируулалтын дагуу, бээжингийн Олимпийн наадмын бамбар дамжуулах бухиа арга хэмжээний Гуандүн өртөөний бамбар дамжжлах ажиллагаа нь 2008 оны 5-р сарын 7-ноос 10-ны дөрүүдэд Гуан чжөү, Шэньчжэнь, Шаньтөү, Хүйчжөү 4 хотоор зохиогдох юм байна. Бээжингийн Олимпийн наадмын бамбар дамжуулах бухиа арга хэмжээний анхны өртөө нь Хай наньд болно. Бамбар дамжуулах бухиа арга хэмжээ нь 2008 оны 5-р сарын 4-нд Сань-я хотод нээлтийн ёслол хийнэ.

      "Гуандүн өртөө"-ний бамбарчид нийт 832 хүн болно. "Гуандүн өртөө"-ний бэлтгэл комиссын хариуцан сонгон шалгарууулсан 504 бамбарч нь тус мужийн хотын засаг захиргаа, мужийн биеийн тамир спортын ерөнхий газар, олон салбаруудын биеийн тамир спортын нийгэмлэг, мужийн үйлдвэрчдийн ерөнхий эвлэл, мужийн эмэгтэйчүүдийн холбоо, мужийн залуучуудын эвлэлийн хороо, мужийн дахир дутуу хүмүүсийн холбооноос ирсэн байгаа. Эв найрамдуу болон Хятадын нээлттэй байдлыг харуулахын тулд Гадаад дахь Хятадын харьяат болон Хятадын өөрчлөлт байгуулалтад хувь нэмэр оруулсан гадаадын зүтгэлтнийг сонгон оролцуулах юм байна. Гадаадын харьяат бамбарчийн тоо нь 5 хувийг эзлүүлэх юм байна.