• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-20 16:59:26    
Дундад дорнодын асуудлаарх 4 талын хэлэлцээ Лиссабонд болов [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Дундад дорнодын асуудлаарх 4 тал НҮБ, Европын холбоо, Америк, Оросын хэлэлцээ 19-ний өдөр Португалийн нийслэл Лиссабонд болж, Америкийн дэвшүүлсэн "Дундад дорнодын энх тайвны олон улсын хурал"-ын саналыг авч хэлэлцсэн байна. Энэ нь Хамас Газын зурваст хориг арга хэмжээ авсны дараа дундад дорнодын асуудлаарх 4 талын анх удаагаа хийж байгаа өндөр зиндааны хэлэлцээ болох бөгөөд мөн Английн ерөнхий сайд Блэйр дундад дорнодын асуудлаарх тусгай элчээр тохоон томилогдсоны дараа анх удаагаа оролцож байгаа хэлэлцээ болохоор маш их анхаарч байна.

      Энэ удаагийн хуралд оролцож байгаа 4 талын төлөөлөгчид нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Европын холбооны гадаад хэрэг аюулгүйн бодлого хариуцсан өндөр зиндааны төлөөлөгч Жавиер Солана, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс болон Оросын гадаад харилцааны сайд Сергей Лавров нар болно. Бан Ги Мун хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлийг тунхаглан уншиж тэмдэглэхдээ, Дундад дорнодын асуудлаарх 4 тал Америкийн ерөнхийлөгч Бушийн 16-ны өдөр нийтэлсэн мэдэгдлийг сайшааж байна гэжээ. Райс хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг ч холбогдох төслүүдээ шинэтгэж, Палестин Израиль хоёр орон байгуулах тухай санаачилж боловсруулан тогтоосон бодлогод дөхөм үзүүлж байна. Английн ерөнхий сайд байсан, Дундад дорнотын асуудлаарх тусгай элч Блэйр ч Палестин Израилийн энх тайвны үйл явцыг түлхэн ахиулах өөдрөг үзэлтэй болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, хоёр орон байгуулах төсөл нь Палестин Израилийн мөргөлдөөнийг зохицуулахад маш чухал юм, ингэх нь Израилийн аюулгүй байдлыг баталгаажуулж, Палестин ч үр ашигтай удирдах байгууламжтай болох болно гэжээ.

     Анхаарууштай нь 4 талын хэлэлцээ хийсэн өдөр Америк, Орос, Европын холбоо 3 тал ПҮЭБ-ын дарга Аббасын байр суурийг дэмжиж байгаагаа дахин нотолсон байна. Райс хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Аббас бол Палестины ард олны сонгуулиар сонгогдсон удирдах хүн юм, Америк сайн түншүүд болохыг чухалд үзэж байгаа бөгөөд түүнтэй хэлхээ холбоотой байхад бэлэн байна гэжээ. Израилийн эрх ашгийг Хамас хүлээн зөвшөөрөхгүй байна, тийм болохоор энхийн хэлэлцээг хийхэд бэрхшээлтэй байна гэж тэрээр бас үзсэн байна. Хамас хэрэв байр сууриа өөрчлөхгүй юм бол Европын холбоо Хамастай шинэ хэлбэрийн харилцаа байгуулахгүй юм гэж Португалийн гадаад харилцааны сайд Луис Амадо онцолсон байна. Оросын гадаад харилцааны сайд Лавров ч хууль ёсны сонгуулиар гарсан ПҮЭБ-ын дарга Аббасыг Палестины үндэстний удирдах хүн гэдгийг Орос дэмжинэ гэж илэрхийлсэн байна.

     Хэдийгээр Америк, Орос, Европын холбоо 3 тал Хамасыг дэмжих бие даасан байр суурь авч байгаа боловч хурал нь эцсийн бүлэгт мөн л Газын зурвас дахь Палестинчуудад туслалцаа олгохыг шийдсэн байна. Үүнээс өмнө, Газын зурваст хэрэгжүүлж байгаа худалдааны хоригоо намжаахыг зарим туслалцаа олгох байгууллага олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байсан юм, учир нь хориг арга хэмжээ нь орон нутгийн ард иргэдэд хүндрэл учруулж байна.

      Энэ удаагийн хэлэлцээнд Английн ерөнхий сайд байсан Блэйр дундад дорнодын асуудлаарх тусгай элчийн хувиар илэрсэн нь хүмүүсийн анхаарлын төвд орсон байна. Блэйр ирэх 7 хоногт Израиль болон Иордан голын баруун эрэгт айлчилна, энэ нь түүний дундад дорнодын асуудлаарх тусгай элч болсны дараа анх удаагаа тус бүс нутагт хийж байгаа айлчлал юм.Дундад дорнодын асуудлаарх 4 тал 6-р сард хэлэлцээ хийхээр шийдсэн боловч Хамас 6-р сарын 14-ний өдөр Газын зурваст хориг арга хэмжээ хэрэгжүүлснээр хурал нь хойшилсон юм. 19-ний өдөр болсон энэ хурал бол шинэ байдалд болж байгаа хурал юм. Газын зурваст Хамас хориг арга хэмжээ хэрэгжүүлснээр Палестины улс төрийн байдлыг өөрчилсөн байна. Гэвч Хамасын оролцоогүйгээр Палестинчуудын дотоодын хямрал зохицуулагдахгүй мөртөө дундад дорнодын асуудлаарх олон улсын хурал болон дундад дорнодын асуудлаарх 4 талын хэлэлцээний үр дүн ч маш их хязгаарлалтай учрах болно гэж шинжээчид үзэж байна. \Рэнчинсоо орчулж, Буян хянав\