Хятадын дунд жижиг аж ахуйн нэгжүүд нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжих замыг баримтлах хэрэгтэй гэж Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Зэн Пэй янь 19-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.
Тэрээр Хятадын дунд жижиг аж ахуйн нэгжүүдийн шинийг бүтээх, хөгжлийн ололт амжилтын үзэсгэлэнтэй танилцах үед хэлэхдээ, дунд жижиг аж ахуйн нэгж нь шинийг бүтээх алхмаа түргэтгэж, тогтвортой хөгжлийн замаар замнан, эрчим хүчний ашиглалтыг дээшлүүлж, байгаль орчины хамгаалалт болон бохирдлыг багасгах ажлаа эрчимжүүлэн, хөдөлмөр хамгаалал болон аюулгүй үйлдвэрлэх нөхцлийг сайжруулж, нийгмийн үүрэг хариуцлагаа нэн сайн биелүүлэх хэрэгтэй. Эрчим хүчний зарцуулалт ихтэй, бохир бодис их гаргадаг жижиг аж ахуйн нэгжийг дампууруулах хэрэгтэй гэжээ.
Одоо Хятадад дунд жижиг аж ахуйн нэгж нь нийт аж ахуйн нэгжүүдийн 99 хувийг эзэлж, тэдний бүтээсэн өртөг нь Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 60 хувийг эзэлж байна. дунд жижиг аж ахуйн нэгжүүд нь Хятадын эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгүүр хүч болсон байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|