• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-20 19:50:11    
Өвөр монголын гурван малчин Бээжинд уригдан илтгэл хийжээ

CRI

     Ойрын үед Хятадын хүн бас тал нутаг гэзэг сүлжээ Өвөр монголын холбогдох мэрэгжилтэн болон гурван малчныг Бээжинд ирүүлж нутаг билчээрийг хэрхэн нэн сайн хамгаалах тухай тэдний саналыг сонссон байна. Өвөр монголын энэ гурван малчин бол Өвөр монголын шилийн гол аймгийн сөнид зүүн хошууны баянуул сумын баянтал гацааны намын үүрийн нарийн бичгийн дарга цэнэднжав, тус гацааны тэмээчин соёлт, шилийн гол аймгийн шулуун хөвөөт цагаан хошууны мянгат балгасны долоонхудаг гацааны малчин сүхээ нар болно. Тэд малчин монголчууд нутаг билчээрийг яаж хамгаалж байдаг талаар өөрийн өдөр тутмын амьдралтай холбон танилцуулсан байна. Монгол малчид ерөөс нутаг билчээр байгалиа өөрийн амь шиг хайрласаар ирсэн юм. Монголчуудын амьдралын зан заншил нь урт хугацааны турш байгалтайгаа зохицон түүнийг хамгаалж мөн түүний үр өгөөжийг хүртэж ирсэн юм. Монголчууд нүүхдээ гэрийнхээ буурийг хүртэл нямбай цэвэрлээд нүүдэг. Газар малтвал малтсан оронд нь шириг хийж бөглөдөг. Билчээр нутаг дээр байгаа өвс ургамал, амьтан араатан бүх зүйлийг хайрлан хамгаалж байдаг уламжлалтай юм гэж танилцуулсан байна.

     Өнөөдөр улсаас билчээрийн даацыг багасгаж мал сүргийг түр хашаалж тэжээж байгаа нь үнэхээр эвдэгдсэн газрын хөсийг сэргээхэд зохих эерэг нөлөө үзүүлсэн байна. Гэтэл малын билчээрийг хэсэглэн тор татсан нь малын хөлд билчээр гишгигдэн муутах зэрэг сөрөг талтай. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх талаар улсаас уриалан дэмжиж байгаа нь малжилын үйлэдвэрлэлд шинжлэх ухаан техникийн хүчин зүйлийг зээлдэн оруулж, малын ашиг шимийн нарийн боловсруулах зэргээр орлогоо нэмэгдүүлэх зам сувгийг тэлэн өрөгжүүлэх шаардлагатай байна гэж танилцуулсан байна. Энэ хуралд оролцсон тал нутаг судлаач Лю Шү Рэнь малчидыг жинхэнэ экологийн мэрэгжилтэн мөн гэж үзээд эгэл жирийн малчид билчээрээ яаж хамгаалахаа сайн мэддэг юм. Тэдний гуршлагаас нямбай суралцах нь нутаг билчээрийг сайжруулахд маш чухал байдаг гэж онцолсон байна. Энэ гурван малчин улсынхаа нийслэлд уригдан ирж байгаль хамгаалсан туршлагаа танилцуулсанд маш их сэтгэл өндөр байлаа. Тэд малчидын сайн дурын хоршоолалыг байгуулж эрчимжсэн мал аж ахуйн хөгжүүлэх талаар хийсэн ашигтай туршлагаа бас энэ хуралд оролцсон холбогдох эрдэмтэн мэрэгжилтэдэд дэлгэрэнгүйгээр танилцуусан байна.