Хятадын баруун өмнөд нутгийн уулыг түшин байгуулагдаж, Хөх мөрөн болон Жя линжян мөрөнд хүрээлэгдсэн хот—Чүн чинг хүмүүс " уулан хот", мөрөн хот" гэж нэрлэдэг. Чүн чин мөн Бээжин, Шанхай, Тянь жинь гурван шууд харьяа хотын дараа 1997 онд байгуулагдсан Хятадын 4- дэх шууд харьяа хот юм.
Хөх мөрөн — Хятад улсыг баруун талаас зүүн тийш туулсан нийт 6300 гаруй километр урт энэ их мөрөн бол Хятадын хамгийн том усан зам мөн. Түүний дээд урсгалд Чүн чин, дунд урсгалд Ү- хань, Чан ша, дор урсгалд Нань жин, Шанхай зэрэг том том хотууд байрладаг. Хөх мөхний усан замаас болж Чүн чин нь Чин улсын үеэс эхлэн Хятадын баруун өмнөд нутгийн худалдааны хамгийн том төв болж иржээ.
Чүн чингийн Чао Тяньмэнь боомт бол Хөх мөрний дээд урсгалын хамгийн том боомт мөн. Уг боотмын нэг талд нь Жя Линжян мөрөн, нөгөө талд нь Хөх мөрөн, Жя Линжян мөрөн энд ирээд Хөх мөрөнд цутгадагаас Хөх мөрний ус нэн элбэг гүүн болно. Чао Тяньмэнь боомтоор өдөр зорчигчдын хөлөг онгоц, ачаа тээвэрийн хөлөг онгоц тасрахгүй орж гарч хөл хөгжөөнтэй хөгжил бадрангуй байдлаар бялхаж, шөнө хөлөг онгоц усан онгоц зогсоолд зогсож түм мянган чийдэн гэрэлтэн хялалзана.
Гэлээ Чүн чин дэлхий нийтэд танигдаж эхэлсэн нь дэлхийн хоёрдугаар дайны үеэс билээ. 1937 онд тухайн үеийн нийслэл Нань жин Хятадыг түрэмгийлсэн японы цэрэгт эзлэгдэж, тухайн үеийн засгийн газар Чүн чинд нүүн ирж, 1945 онд японы түрэмгийлэлийг эсэргүүцэх дайны ялалт хийх болтол найман жилийн "дайны үеийн нийслэл" байсан юм.
1949 онд БНХАУ байгуулагдаж, Чүн чин тухайн үед шууд харьяа хотын нэг байжээ. Үүнээс хойш Чүн чин шинэ Хятад улсын бүтээн байгуулалтын чухал район болж, үлэмж олон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг энд байгуулсан байна. Тэр үеэс Чүн чингийн аж үйлдвэрийн үндэс суурь тавигдаж үүний улмаар Хятадын хуучин аж үйлдэрийн баазын нэг болсон байна. 1954 оноос Чүн чин Сы чуан мужийн харьяа хот болжээ. 1997 онд Чүн чингийн хөгжилд түүхэт өөрчлөлт гарч Хятадын засгийн газар Чүн чинг дахин шууд харьяа хот болгож, бүхийл Хөх мөрний Гурван хавцлын районыг түүний харьяанд оруулан өргөтгөсөн байна. Өнөө Чүн чингийн нийт талбай нь 82 мянга 400 хавтгай дөрвөлжин километр, 40 сянь дүүргийг хамарч , 32 сая хүн амтай, Хятадын талбайгаар хамгийн их, хүн ам хамгийн олон, нөөц баялаг хамгийн элбэг шууд харьяа хот болжээ. Арван жилийн байгуулалтаар Чүн чин хотын байгуулалтад асар их өөрчлөлт гарч, оршин амьдрах нөхцөл байдал тасралтгүй сайжран, өнөө баруун өмнөд нутгийн хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татаж байгаа газар болж, үндэстэн дамнасан компаниуд хөрөнгө оруулан ажил үйлс хөгжүүлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|