Энэ оны 8-р сарын 1-нд Хятадын ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. мөн сарын 9-17-ны өдрүүдэд Хятад Орос хоёр орон "Энхийн үүрэг хариуцлага--2007" нэрэмжит ШХАБ-ын гишүүн орнуудын зэвсэгт хүчний терроризмын эсрэг хамтарсан цэргийн сургууль хийх гэж байна. Хятадын цэрэг армийн гадаадын цэрэг ангитай хийж байгаа терроризмын эсрэг хамтын ажиллагааны орон зай болон гүнц бүр улам өргөжиж байна гэж Хятадын цэргийн мэргэжилтэн үзсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын цэрэг арми олон улсын терроризмын эсрэг хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн үнэлгээ нотолгоог олсон бөгөөд эргэн тойрны районууддаа үйл ажиллагааны маш сайн үр дүнд хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Хятад Тайланд Хятадын өмнөд нутгийн Гуан жөү хотод терроризмын заналхийллийг эсэргүүцэн тулах зорилготойгоор хуурайн цэргийн дайны тусгай хэсгийн хамтарсан цэргийн сургууль хийх гэж байна. Удалгүй хийх гэж байгаа "Энхийн үүрэг хариуцлага--2007" нэрэмжит терроризмын эсрэг хамтарсан цэргийн сургууль бол ШХАБ байгуулагдсанаас нааших цар хэмжээгээр хамгийн өргөн нэг удаагийн цэргийн хамтарсан сургууль болно. Мөн ч Хятадын цэргийн ангийн анхны хамгийн их цар хэмжээтэй, олон төрлийн цэрэг оролцсон, үндэсэн дамнан хол зайд хийх цэргийн сургууль юм. Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Жэн Шөү хуа сүүлийн үе сэтгүүлчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, Хятадын цэрэг армийн гадаадын цэрэг ангитай хийж байгаа терроризмын эсрэг хамтын ажиллагааны орон зай болон гүнц бүр улам өргөжиж, агуулга нь ч нэн бодитой болж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөнд Хятадын цэрэг армийн гадаадын цэрэг ангитай хийж байсан терроризмын эсрэг хамтын ажиллагаа нь голдуу хоёр талын болон олон талын ойлголцол харилцаа болон харилцааны механизм тогтоох дээр түвлэрч байсан бол хойшдоо тагнуулын мэдээлэл, удирдан жолоодох, үйл ажиллагаа, техник болон онолын зэрэг талын харилцааны орон зайг өргөтгөж, харилцааны агуулгыг нэмэгдүүлэх болно. Харилцаа холбоо тогтоох улс орны тоо ч тасралтгүй нэмэгдэх болно гэжээ.
Хятадын засгийн газар болон арми терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, террорист бүлэглэлд цохилт өгөх олон улсын үйл ажиллагаанд маш их үүрэг гүйцэтгэсэн байна гэж уг цэргийн мэргэжилтэн үзсэн байна.
Гэвч тэрээр бас хэлэхдээ, терроризмын эсрэг хийж байсан өнгөрсөний хамтарсан цэргийн сургуулиудын олонхи нь цар хэмжээ нь бага, оролцож байсан цэргийн хүчин чөөн, цэргийн сургуулийн агуулга нь олон биш байж, голдуу зам хайж, туршлагша хурамдуулж байсан юм. Хойшдын цэргийн сургууль нь гүнцээ тасралтгүй нэмэгдүүлж, агуулгын талаар цаашдаа бодитой дайны байдлаар сургууль хийх болно. Цэргийн сургуулдийн аргын талаар ч явах тусмаа нэн уян хатан болгох тул үр дүн нь улам улам л сайжрах болно гэжээ.
Танилцуулснаар, терроризмын эсрэг дайн болон ердийн дайн маш их зөрөөтэй. Хятадын цэрэг анги энэ талаар арга туршлага багатай. Харин Төв Ази, Өмнөд Ази, Зүүн өмнөд Азийн районы олон орон олон улсын терроризмтэй тэмцэх өмнөд фронтод оршиж байгаа болохоор, эдгээр орнуудын засгийн газар болон цэрэг анги терроризмтэй тэмцэхэд бодит дайны арга туршлагатай юм. Чжэн Шөүхуа хэлэхдээ, Хятадын цэрэг анги болон гадаад орнуудын цэрэг анги терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь терроризмтэй тэмцэх олон улсын арга туршлагыг ойлгож, терроризмтэй тэмцэх Хятадын цэрэг ангийн хүчин чадлын байгуулалтыг ахиулж болох юм гэжээ.
Хятадын цэрэг анги эдгээр орнууд болон цэрэг ангийнхантай хэлхээ холбоо тогтоохоор дамжуулан, сайн арга туршлага олон сурч, терроризмтэй тэмцэх дайны онол, цэргийн сургуулилын хөгжлийг ахиулж, зэвсэгт хүчний орон тооны тогтолцоо, терроризмтэй тэмцэх тоног төхөөрөмж зэрэг талын байгуулалтыг эрчимжүүлж, Хятадын зэвсэгт хүчний терроризмтэй тэмцэх хүчин чадлыг ихээр дээшлүүлсэн байна гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав /
|