• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-23 16:00:27    
Афганистанд гарсан барьцааны хэргүүд олон нийтийн анхаарлыг татаж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Афганистаны засгийн газрын эсрэг зэвсэгт хүчин Талибаны төлөөлөгч Юусуф Ахмади 22-ны орой хэлэхдээ, Өмнөд Солонгосын засгийн газар Талибантай нааштай харилцаж байгаагийн улмаар уул нь мөн өдрийн орой өмнөд Солонгосын барьцаалагдсан 23 хүнийг хороох гэсэн эцсийн хугацааг 24 цаг хойшлуулхаар Талибан шийдсэн байна гэжээ. Энэ бол Талибаны зэвсэгт этгээд Өмнөд Солонгосын хүнийг барьцаалсны дараах хамгийн шинэ ахиц болох юм. Афганистанд гадаадын иргэнийг барьцаалах хэрэг олон гарч байгаа нь дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж байна.

     Талибан 19-ний үдээс хойно, Афганистаны төв нутгийн Гхазни мужид Өмнөд Солонгосын 23 иргэнийг барьцаалсан байна. Талибан уридаар Өмнөд Солонгосыг Афганистанаас цэргээ гаргахыг шаардсан бөгөөд дараа нь Афганистаны засгийн газарт хоригдож байгаа 23 Талибанчуудаар барьцааны хүнийг солихыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эс хангахад хүрвэл, орон нутгийн цагаар 22-ны 19 цагт барьцаалагдсан хүнийг хороох болно гэж заналхийлсан байна. Өмнөд Солонгосын гадаад харилцаа худалдааны яамны нэгдүгээр орлогч Чо Жун-По 22-ны өдөр Афганистанд хүрч барьцааны хэргийг зохицуулсан байна. Өмнөд Солонгосын гадаад харилцаа худалдааны яамны төлөөлөгч хэлэхдээ, Өмнөд Солонгосын засгийн газар өнөө шууд болон дамаар Талибантай харилцаж, барьцаалагдсан хүмүүсийг аюулгүйгээр суллуулахаар чармайж байна гэжээ. Афганистаны албаны хүн болон аймаг бүлгийн ахлагч барьцаалсан этгээдтэй харилцаж, барьцаалагдсан хүмүүсийг суллах төслийг хайж байна. Афганистаны аюулгүйн цэргийн анги болон Афганистанд байрлах Америк цэрэг ч Талибаны хүн барьцаалсан газрыг бүсэлсэн байна, гэвч өнөө болтол барьцаалагдсан хүмүүсийг аврах үйл ажиллагаа аваагүй байна.

      НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-моон 21-ний өдөр төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, барьцааны хүнийг аюулгүйгээр түргэн суллахыг батлахтун гэж Афганистаны засгийн газарт уриалсан байна гэжээ. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Бан Ки-моон болон Афганистаны ерөнхийлөгч утсаар ярисан байна, ерөнхийлөгч Карзай өөрөө авран туслах ажилд оролцож байгаа бөгөөд Афганистаны засгийн газар ч мэргэжлийн ажлын хэсэг зохион байгуулж уг хэргийг зохицуулж байна гэжээ.

      Афганистаны аюулгүйн байдал гаарсны улмаар Афганистанд Талибаны зэвсэгт этгээдүүд гадаадын иргэн болон өөрийн иргэнээ барьцаалах хэрэг олон удаа гарч байна.

      Үүнд юуны өмнө, барьцаалах хэрэг олон удаа гарч байгаа нь Карзайн засгийн газар дотоод гадаадын их дарамтад нүүрлэсэн байна.

      Хоёрдугаарт, Талибаны хүчин "дахин сэргэж" байгаа нь дан ганц цэрэг дайны аргаар Афганистаны дотоодын аюулгүйн байдлыг зохицуулж чадахгүй гэдгийг харуулж байгаа бөгөөд Америк тэргүүтэй террористын эсрэг холбоотны дотоодод Талибаны зэвсэгт хүчинд цохилт өгөх талаар санал зөрөөлдөөн оршиж байгааг бодит хэрэг харуулж байна.

     Гуравдугаарт, Афганистаны аюулгүйн байдал улмаар гаарч, Олон улсын сэргээн босголтын тухай амлалт нь ч биелэгдсэнгүй, тэрчлэн засгийн газрын ажлын үр ашигч муу байгаагийн улмаар Афганистаны сэргээн босголтын үйл явц их удаан болсон байна. Сэргээн болголтын үйл явц удаан байгаа тул ард иргэдийн амьдрал сайжирч чадахгүй байгаа нь иргэдийн засгийн газрыг дэмжих явдлыг нөлөөлсөн байна. Үүний зэрэгцээ эдийн засаг орчин ахуй муудаж, Афганистаны дотоодод мансууруулах бодис наймаалах явдал газар авсан байна. Энэ нь мөн Талибаний зэвсэгт хүчний эдийн засгийн чухал эх үүсвэр болсон байна.

      Иймээс хүмүүс Афганистаны ирээдүйн аюулгүйн байдал, улс төрийн байдалд улмаар сэтгэл түгших болж байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\