Шанхайн Олон Улсын 10 дугаар кино наадам ёслол төгөлдөр нээлтээ хиж амжилттай үргэлжилж байна. 23-нийг хүртэл үргэлжлэх уг наадтын хүрээнд Шанхай хотноо Японы кино өдрүүдийн арга хэмжээ зохиогдож байна. Нэрт найруулагч Ёожи Яамада-н "Хайр сэтгэл ба нэр төр", эртний японы амьдрал ахуйг харуулсан уянгын драм "О-Оку", зөгнөлт "Дороро" гэрэг уран сайхны кинонууд болоод "Баатарлаг түүх" хүүхэлдэйн кино зэрэг 13 япон кино Шанхайн үзэгчдэд хүрч байна. Мөн японы киноны нэрт мастеруудыг үзэгчидтэй нь уулзуулах арга хэмжээнүүд ч өргөнөөр зохион байгуулагдаж байгаа юм.
1 2 3
|