• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-23 18:00:16    
Хятад өвсөн эмийн ухааны анхны доктор

CRI

      Хятадын хятад өвсөн эмийн ухааны анхны доктор бол Ли Зүлүнь, тэрээр 1987 оны 1-р сард Чэндүгийн Хятад ангаах ухааны дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр голдуу эмчилгээний хятад өвсөн эмийн ухаан судалснаас гадна мөн хятад өвсөн эмийн эм зүй, хятад өвсөн эмийг найруулах болон дархалалын судалгаа, микробиология зэрэг олон төрлийн салбарт цогцолбор судалгаа хийсэн байна.

     Хөдөө аж ахуйн амьтан амьд бодисын судалгааны анхны эмэгтэй доктор: Хятадын хөдөө аж ахуйн амьтан амьд бодисын судалгааны анхны эмэгтэй доктор бол Зүүн хойтын хөдөө аж ахуйн дээд сургуулийн Шя Пин. 1985 онд Шя Пин нь амьтаны хөвөрлийн судалгааны нэрт эрдэмтэн профессор Чинь Пэнчүний жолоодлго дор "Гахайн хөвөрлийн эсийн задрал" судалгаагаар докторын зэрэг хамгаалсан байна. Шя Пингийн судлагаа нь Хятадын энэ талын судалгааны хоосныг нөхсөн байна гэж эрдэмтнүүд үзсэн байна.

      Сувилах салбарын анхны доктор: Хятадын сувилах салбарын анхны доктор бол Америкийн Канзас хотын Их сургуульд хүмүүнлэгийн ухааны хүндэт докторын зэрэг хүртэсэн Линь Жюй-ин болно. Тухай жил 70 настай байсан сувилах ухааны эрдэмтэн тэрээр Хятадын ангаах ухааны сурч судлах нийгэмлэгийн даргаар ажилаж байжээ. 1989 оны 9-р сараас 12-р сар хүртэл тэрээр урилгаар Америкийн Канзас хотод очиж хичээл орж, шинэ Хятад улс байгуулагдсан 40 гаруй жилийн турших ангаах ухаан болон эмчилгээний ажлын амжилт хийгээд сувилагчдын гүйцэтгэсэн үүрэг, сүүлийн арваад жилийн сувилах ухааны судалгааны ахиц хийгээд хятад ангаах ухааны онол, мэргэжлийн сувилах ажилд олсон амжилт зэргийг танилцуулсан байна.

     Мэс заслын салбарын анхны эмэгтэй доктор: Хятадын мэс заслын салбарын анхны эмэгтэй доктор бол Ү-ханы Түнжи эмнэлгийн Биеийн эрхэтэн шилжүүлэх судалгааны газрын Эмчилгээний өрөөний орлогч дарга Жөү Шяошя болно. Тэрээр бөөр шилжүүлэн суулгах судалгаа хийсэн бөгөөд 1987 оны 12-р сард мэс заслын ухааны докторын зэрэг хамгаалж, Хятадын энэ салбарын анхны эмэгтэй доктор болсон байна. Бөөр шилжүүлэх мэс засалд эмчилгээний маш өндөр ур мэргэжил шаардах төдийгүй, мөн эрч хүч, зориг тэвчээр хэрэгтэй байдаг. Жөү Шяошягийн хийсэн мэс зсал нь 100 хувиар амжилтад хүрсэн юм байна.

      Дууллын судалгааны анхны доктор: Хятадын эртний дууллын судалгааны анхны доктор бол тухай жилдээ 32-тай байсан Ван Ю-юнь, тэрээр Наньжингийн Багшийн их сургуулын ноён Тан Гүйжанд шавьлан эртний дууллын тухай судалгаа хийсэн бөгөөд 1988 оны 4-р сард " Ван И-сүний тухай судалгаа" өгүүллэрээ докторын зэрэг хамгаалсан байна. Түүний судалгаа нь Хятадын эртний дууллын судалгааны хоосныг нөхсөн гэж эрдэмтнүүд үзсэн байна. \М.Цэцэн бэлэтгэв\