• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-24 16:21:30    
Гадаадын хөрөнгө оруулалттай даатгалын компани Хятадад түргэн хөгжиж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Оны эхний хагаст, Хятадын даатгалын зах зээл ялангуя гадаад хөрөнгө оруулалттай даатгалын компани үргэлжлэн тогтвортой хөгжиж байна. Хамаг сүүлчийн бүртгэлд харуулж байгаагаар, өнөө гадаадын хөрөнгө оруулалттай даатгалын 45 компани Хятадад 130-аад үйл ажиллагаа явуулах байгууламж гаргасан байна. Гадаадын хөрөнгө оруулалттай даатгалын компани нь Хятадын даатгалын зах зээлд эзлэх хувийн жин нь 6 жилийн өмнөх Хятад улс ДХБ-д элсэх үеийхээс 4 дахин орчим нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын даатгалын компани гадаадад хөрөнгө оруулах алхаа түргэн хөгжиж байна.

     Хятадын даатгалын хяналт удирдлагын хорооны даргын туслах ноён Юань Ли 24-д Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын даатгалын ажил үйлс жил тутам 17 гаруй хувийн хурдаар үргэлжлэн өсөн нэмэгдэж, улс ардын аж ахуйд хамгийн түргэн өсөн нэмэгдэж байгаа ажил төрийн нэг болсон байна. Хилийн чанддах үлэмж хөрөнгө Хятадын даатгалын компанид оруулж байгаа нь Хятадын даатгалын ажил төрлийн түргэн хөгжсөн шалтгааны нэг болно.

     Хятадын даатгалын зах зээл түргэн хөгжиж байгаа байдалд Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалттай даатгалын компани ч үргэлжлэн түргэн хөгжиж байна. Оны эхний хагаст Хятадын даатгалын хяналт удирдлагын хороо нь даатгалын 8 компанийг батлан зөвшөөрснөөс 3 нь гадаадын хөрөнгө оруулалттай даатгалын компани болно. Гадаадын хөрөнгө оруулалтттай даатгалын компанийн даатгалын орлого ч ихээр нэмэгдэж байна. Хятадын даатгалын зах зээл ч төрийн хувьцаа давамгайлсан нэгтгэл компани, хувьцаат компани, гадаад хөрөнгө оруулалттай даатгалын компани зэрэг олон төрлийн өмчийн бүрэлтхүүн зэрэг оршсон, шударга өрсөлдсөн, хамтаар хөгжсөн шиэн байдал анх алхам бүрэлдэн тогтожээ.

     Энэ оны 6-р сарын эцэсийн байдлаар, 15 улс орон, газар нутгийн даатгалын 45 компани Хятадад 128 байгууламж байгуулжээ. 1-6-р сарыг дуустлах байдлаар, гадаад хөрөнгө оруулалттай даатгалын компанийн даатгалын зардал 16 сая гаруй юаньд хүрсэн байна.

      Хятадын даатгалын хяналт удирлагын хорооны даргын туслах Юань Ли танилцуулж хэлэхдээ, оны эхний хагаст Хятадын даатгалын зах зээл тогтвортой хөгжиж, даатгалын компанийн ерөнхий хөрөнгө болон даатгалын орлого ноднины мөн үеийхээс бүр 20 гаруй хувиар өсөн нэмэгджээ.
Оны эхний хагаст Хятадын даатгалын ажил төрлийн өөрчлөлт цаашит гүнзгийрэн даатгалын бөрхөвч байнга өргөжин, үйлчилгээний түвшин эрсдэл удирдлагын хүчин чадлыг чармайн дээшлүүлж даатгалын зах зээл тогтвортой нэлээд түргэн хөгжиж, бүтэц байнга шилжигдэж, бүс нутгийн хөгжилд улам зохицож, даатгалын хяналт удирдлагын үр ашигтай чанар эрчимжиж байна гэжээ.

      Өнөө, Хятадын даатгалын ажил төрлийн нийт хөрөнгө 2 триллион 500 тэрбум гаруй юаньд хүрч, бүх Хятадын даатгалын орлого жил бүр үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтийн хурдцаас давсан байна. Юань Ли хэлэхдээ, даатгалын хөрөнгийг хэрэглэх бүтцийг зохицуулахын төлөө даатгалын хөрөнгийн хэрэглэх үр ашгийг дээшлүүлж, даатгалын хөрөнгийг гадаадад хөрөнгө оруулахыг Хятадын даатгалын хяналт удирдлагын хороо цаашит дэмжнэ гэжээ. \Баясгалан, Алтаннавч орчуулж, Г. Сайн-Өлзий хянав\