ХОУР нь уламжлалт хэвлэл мэдээллийн дүр төрхөө өөрчилж, шинэ хэвлэл мэдээллийн ажил төрлийг нааштай өрнүүлж, олон улсын олон нийт дэх нөлөөлөх хүчнээ байнга эрчимжүүлж байна.
Саяхан ХОУР-ын дарга ноён Ван Гэн-нянь " олон улсын сүлжээ", ардын сүлжээ"-ны хамтарсан сурвалжилгыг хүлээж, ХОУР-ын шинэ хэвлэл мэдээллийн соёлыг тал бүрээр дорбитой хөгжүүлж байгаа стратегийг ярьсан байна.
Эрхэм хүндэт сонсогчид оо, 65 жилийн түүхтэй ХОУР өдөр болгон 43 төрлийн хэлээр дэлхийн 200 гаруй орон болон газар нутагт нэвтрүүлэг цацаж байна, манай радио бол дэлхийд нэртэй радио юм. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан техник хөгжихийн хэрээр, манай радио уламжлалт богино долгионоор нэвтрүүлэхээс гадна шинэ хэвлэл мэдээлэлийг, идэвхтэй хөгжүүлж байна".
Шинэ хэвлэл мэдээлэл гарсан явдал нь уламжлалт хэвлэл мэдээлэлд асар их дарамт бүрэлдүүлсэн боловч, уламжлалт хэвлэл мэдээлэл нь шинэ хэвлэл мэдээлэлүийг ашиглан хөгжиж болох юм гэж ОУР-ын дарга Ван Гэн-нянь үзсэн байна.
Тэрээр хэлэхдээ,
Уламжлалт хэвлэл мэдээлэл нь шинэ техникийг эзэмшихтэй зэрэг түүний бат орших хүч нь нэн хүчирхэг болох юм гэдгийг бид гүнээ ойлгосон. Жишээлбэл манай радиогоор авч хэлхэд, бид уламжлалт хэвлэл мэдээллийн ажлыг 65 жил хийсэн, Бид нэвтрүүлгийн цаг, хэлний төрөл зэрэг заалтаараа Америкийн Дуу хоолой, ВВС-тай хамтдаа дэлхийн гурван том олон улсын радио гэгдэж байгаа ч нөлөөлөх хүчнээрээ тэдэнд хол хүрэхгүй. Гэтэл бид шинэ хэвлэл мэдээллийг хэрэглэсэн энэ хоёр жилд ХОУР-ын дэлхийн сүлжээ маш түргэн хөгжсөн байна. Хоёрхон жил гаруйн хугацаанд бид дэлхийн радиогийн интернетийн сүлжээний тэргүүн байранд жагсаагдаж, ВВС болон Америкийн дуу хоолойгоос давсан байна. Энэ бол шинэ техникийн бидэнд авчирч өгсөн өөрчлөлт болох юм" гэжээ.
Уламжлалт радио, телевиз, сонин сэтгүүлтай харьцуулж үзвэл, шинэ хэвлэл мэдээлэл хэмээгч нь хэрэг дээрээ даруй сүлжээний техник, дижитал техник, радиогоор уламжлах техник зэрэг шинэ техникүүдийг өргөнөөр хэрэглэсний дараа гарсан хэвлэл мэдээллийнхний хувьралтыг зааж байгаа юм гэж ажил төрөл нэгтэд үзэж байна.
Шинэ хэвлэл мэдээлэлд өнөө сүлжээний Мальтимедиа, IPTV,гар утсан радио, гар утсан телевиз зэрэг багтаж байна, техник хөгжихийн хэрээр нэн олон хэвлэл мэдээлэлийн хэлбэр болон дүр байдал илрэх юм.
ХОУР 1998 оноос " Онлайн" ажиллуулж, хятад хэл, англи хэл, франц хэл, испани хэл зэрэг таван хэлний веб сайт нээж, үүнээрээ эхлэлт болгон, ХОУР нь шинэ хэвлэл мэдээлэлийн салбарыг үргэлжлэн нээсэн юм.
ХОУР-ын дэд ерөнхий редактор, шинэ хэвлэл мэдээлэлийн нэвтрүүлгийн төвийн эрхлэгч ноён Ма Вэй-гүн хэлэхдээ:
" Шинжлэх ухаан техник хөгжихийн хирээр, ялангуяа интернетийн сүлжээ жич бусад маш олон хэлбэрийн шинэ хэвлэл мэдээлэл төрөгдөн гархын хирээр, бид хэрбээ шинэ хэвлэл мэдээлэлийн хурдын тэргэнд амжин гарахгүй юм бол манай радиогийн хойшдын хөгжил болон оршин тогтнох явдал ч асуудалд учрах болно гэж бид ухаарсан. Одоод хүрч иртлэх байдлаар, бидний одоо хийж байгаа ажилд интернетийг хөгжүүлэх, сүлжээний радио эрхэлж байхаас гадна бид бас гар утасны радио, гар утасны телевиз эрхлэх талаар зоригтой хайлт хийж, анх алхамын үр бүтээлтэй болоод байна" гэжээ.
ХОУР-ын шинэ хэвлэл мэдээлэлийн салбарт хийж байгаа хайлт хөгжил маш түргэн байгаа юм. Олон улсын интернетийн сүлжээнд холбогдох ажлын талаар 2002 он гэхэд манай радиогийн 43 төрлийн хэлний нэвтрүүлэг бүхнэрээ сүлжээнд хамрагдаж, 2003 оны сүүлч гэхэд 38 төрлийн гадаад хэлний нэвтрүүлэг бүхнээрээ сүлжээнд хамрагдаж, нэг жил болоогүй хугацаанд ОУР нь CDN техникээр 39 төрлийн хэлний веб сайтаа хилийн чандад нэвтрүүлж, сүлжээ ашиглагчдын уншиж сонсох хурдыг маш их дээшлүүлж, хэрэглэгчдэд өндөр үр ашигтай үйлчилгээ хангсан байна.
2005 онд ХОУР нь олон хэлний сүлжээний радио ажиллуулж, хоёрдугаар жилд нь мөн олон гадаад хэлний Подкастин ажиллуулж, өргөн олон хэрэглэгчдэд өөр өөрсдийнх нь онцлогт тохирсон орон зай хангаж өгсөн байна.
Энэ оны 3-р сад ХОУР-ын сүлжээний телевиз ажиллаж, 4-р сад гар утасны радио телевизийн ажил төрөл интернетэд холбогдсон байна. Шинэ техникийн арга барилыг хэрэглэхийг дагалдан, манай радиогийн нөлөөлөх хүч нь өнгөрсөний дан ганц богино долгионы радиогоос хол давсан байна.
Ойлгосноор интернетээр явуулж байгаа сүлжээний радиог өдөрт 50-60 сая сонсогч холбогдон сонсож байна.
ХОУР-ын дарга Ван Гэн нян хэлэхдээ:
" шинэ хэвлэл мэдээлэл, жишээ нь сүлжээ хязгааргүй, сүлжээ ашиглагч нарын сонголт ч чөлөөтөй, хэнийх нь агуулга сайн бол түүнийг сонгоно. Шинэ ухаагдахуунтай, шинэ техникийг эзэмшсэн мөртөө хэвлэл мэдээлэлийн агуулгыг үйлдэх туршилгатай хамт олонтой байбал сая хамгаас хүчинтэй болох юм. ХОУР энэ талаар хүчинтэй, бидэнд ажлын гарамгай туршилгатай 2000 гаруй боловсон хүчинтэй. 43 төрлийн гадаад хэлний чадвартантай болохоор хэвлэл мэдээлэлд шаардагдах ямар ч агуулгыг бүтээж чадах юм" гэжээ.
Шинэ хэвлэл мэдээллийн цаг үед олон талын хамтын ажиллагаа шаардагдах юм, олон тал хамтран ажилласан нөхцөлд сая хэвлэл мэдээллийн агуулга нэн баялаг болох юм гэж Ван Гэн нян үзсэн байна. Тэрээр хэлэхдээ:
" Интернетийн цаг үе бол агуулгын хувьд нэн баялаг байхыг шаардах цаг үе мөн. Нэн дөхөм хялбар үйлчилгээ хангахыг чамд шаардахын зэрэгцээ сүлжээний хэвлэл мэдээлэл ажиллуулах ухаагдахуун таань нэн нээлттэй байх хэрэгтэй. Энэ тавцан нь өөрийн чинь төдийгүй олны хамтран ажиллах тавцан юм. Бас нээлттэй тавцан байх ёстой. Бид ийм тавцантай болсоны дараа ах дүү хэвлэл мэдээлэлтэй өргөнөөр хамтран ажиллаж, бас нийгэм дээрэх зохион бүтээгчидийг өргөнөөр цуглуулж, бидний энэ тавцангаа олны хүртээл болгох ёстой. Хүн болгоны зохион бүтээх чадварыг бадруулж, хүн болгоны хөдөлмөрийн үр бүтээлийг харуулах ёстой" гэжээ.
ХОУР олон жилийн турш, Хятадын болон гадаадын солилцооны чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн ард түмний хятадыг ойлгох чухал гүүр болсоор ирсэн бөгөөд хятадын ард түмний дэлхийг харах цонх болж ирсэн юм. /Пэрлаймаа орчуулав/
|