Хуурай агаар нь ч нэг зүйлийн эрчим хүч байж, агааржуулагчын хөргөхөд ашиглаж болдог. Чинхуа их сургууль, Шинжянгийн нэг компани хамтран судлан бүтээсэн хуурай агаараар ууршуулж хүйтэн агаар бий болгох машинийг саяхан Өрөмч хотод барилгын яам шалган баталсан байна. энэ нь манай орон хуурай агаарыг ашиглах талаар чухал амжилт олсныг харуулж байна гэж мэрэгжилтэд үзсэн байна.
Хятадын инжнерийн академийн академич, Чинхуа их сургуулийн профиссор Жян И хэлэхдээ, агаарын чийглэгийн хэмжээ адилгүйгээс уур шингээн авах чадвар нь ч адил бус байдаг. Хуурай агаар нь их хэмжээгээр уур шингээн авч болдог бөгөөд энэ явцдаа халууныг шингээн авч чаддаг учир агааржуулагчид хүрэлцхүйц хэмжээний эрчим хүч хангаж болдог. Ийм агаар нь манай орны баруун хойтын хуурай районд их хэмжээгээр байж, хэрэглэж дуусаашгүй бөгөөд цэвэр эрчим хүч болох юм.
Шинжянгийн ногоон элч цаг агаарын байгаль орчины ХХК-ын ууршуулах аргаар хүйтэн агаар бий болгох машин болон тоног төхөөрөмжтөй танилцсаны дараа хуурай агаараар хөдөлгүүр хүч болгон ууршуулах аргаар хүйтэн агаар бий болгох хөргөх систем нь уламжилалт хөргөх ситемээс 70 хувиар эрчим хүч хэмнэж болох бөгөөд цэвэр агаар тасралтгүй дамжуулж чадах учир өрөөн дотрох агаарыг бохирдуулах асуудал оршихгүй юм гэж Барилгын яамны мэрэгжилтэд үзсэн байна.
Хуурай агаарын агааржуулагч нь том оврын барилгын дотрох дулаан хэмжээг 22-28 градусын хооронд тогтоон байлгаж чадахыг Өрөмч, Шигаз, Акасу зэрэг газрын тоног төхөөрөмжийн эргэлтийн тоо баримт харуулсан байна.
Манай орон хуурай агаарыг ашиглах талаар чухал ахиц хийж, барилгын салбар дахь эрчим хүч хэмнэх асуудлыг зохицуулахад онцгой ач холбогдолтой юм гэж Хятадын Барилгын яамны шинжлэх ухаан техникийн газрын дарга Жан Фү линь илэрхийлсэн байна. уг төслийг хариуцан гүйцэтгэж байгаа судалгааны байгууллага, аж ахуйн нэгж бүтээгдэхүүний чадавх, өрсөлдөх хүчинг дээшлүүлэх талаар чармайн ажиллаж, хуурай агаар элбэгтэй баруун хойтын районд өргөнөөр түгээмэлжүүэлх хэрэгтэй гэж тэрээр бас шаардсан байна.
Одоо энэ системийг Шинжянд өргөнөөр дэлгэрүүлж, сая ам метр талбайд ашиглаж байна.
|