Хятадын Шянган нь дэлхийд алдартай банк санхүү, худалдаа, усан тээврийн төв юм. Мэдээлэл, техник, хөрөнгө мөнгө зэрэг талаар өрсөлдөх давуу талтай, эдийн засгийн хөгжлийн талаар Хятадын дотор газартай харилцан нөхвөрлөж, хамтран ажиллах аятай сайн үндэс суурьтай байгаа. Эх орныхоо мэдэлд орсон 10 жилд Шянган болон дотор газрын эдийн засаг худалдаанны хамтын ажиллагаа байнга эрчимжиж ирсэн байна. Саян Хятадын дотор газрын Жянши, Хүвэй, Гүйчжөү мужийн төлөөлөгчид Шянганд бизнес уулзалт хийж, Шянганы аж ахуйн нэгжүүдийн эздэд хамтын аижиллагааны төсүүдээ танилцуулсан байна. Гүйжөү мужийн Аньшүнь хотын худалдааны ажил эрхэлсэн газрын дарга Чжөү Ү-чан хэлэхдээ: Шянганы бизнес уулзалтын арга хэмжээнд Ань шүнь хотынхон нь анх удаагаа оролцож байна. Энэ удаа ололт ихтэй. Аньшүнь хот Шянганы аж ахуйн нэгжийнхэнтэй хамтын ажиллагааны 18 төрлийн хэлэлцээр тохиролцсон. Эдгээр хэлэлцээрүүд нь аялал жуулчлал, үйлчилгээ, зам харилцаа, ашигт малтмал олборлох талуудыг хамарч байна. Гэрээлсэн нийт мөнгөний хэмжээ нь 2 тэрбум 700 сая юаньд хүрсэн байна гэжээ.
Хятадын дотор газрын өргөн уудам зах зээл, өнөр олон хөдөлмөр хүч нь Шянганы эдийн засгийн хөгжилд өргөн уудам орон зай хангажээ. Шянганы аж ахуйн нэгжүүд дотор газар хөрөнгө оруулахаар дамжин ихээхэн хөгжсөн байна. Тухайлбал: Гуандүн мужийн Жүжян мөрний гурвалжин хойг орчимд 15 сая ажилчин Шянганы хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд оюуны эдийн засаг хөгжиж, дотор газрын шинжлэх ухаан судалгааны хүчин нь Шянганы эдийн засгийн тогтвортой хөгжилд баталгаа хангасан байна. Шянганы ирээдүйн тогтвортой хөгжлйг баталгаажуулахын тулд дотор газрынхантай шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллалах шаардлагатай байна. Шянганы онцгой районы захиргааны хөрөнгө оруулалтын ажил эрхэлсэн газрын дарга Мике Ровсе хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: дотор газрын аж ахуйн нэгжийг Шянганд ажил төрлөө хөгжүүлэхийг урамшуулах хэрэгтэй. Шянганыхан нь бүх Хятадын хэмжээнд ухуулан нэвтрүүлэх төлөвлөгөө эхлүүсэн. Хойшид шат хувиан, алхам дараатайгаар дотор газрын мужуудад Шянганыг танилцуулж, дотор газрын аж ахуйн нэгжүүд Шянганд ирж, олон улсад гарахыг урамшуулна гэжээ.
|