6 жилийн өмнө их сургууль төгсөөд үндсэн шатанд очиж тариачин болсон Ү И-мин өнөө Фүжянь мужийн Жиньжян хотын хөдөө аж ахуйн компанийн захирал болсон боловч хүмүүс түүнийг мөн "их сургууль төгссөн тариачин" гэж нэрлэсээр байна.
Ажил үйлэс бүтээсэн 6 жилйин хатуужилтай замналаа тэрээр эргэн үзэж хэлэхдээ, хөдөө тосгон бол ажил үйлс бүтээх саруул уудам талбай, үндсэн шатанд бид сая хэрэгтэй хүн болон хүмүүжиж чадна. Ажил үйлс бүтээх зам маань хатуу бэрхэ байсан ч бид чармайдаг л юм бол зорисондоо хүрч чадна гэжээ.
Ү И-мин 2001 онд Баруун өмнөдийн хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал хамгаалах салбараас төгсөж, ажил олдохгүй болохоор хөдөө нутагтаа харьсан байлаа. Тэгээд 2002 оны эхээр тосгоны хаягдсан нэг усан сан болон нэг га тариалангийн талбайг гэрээгээр авч бохирдолгүй хүнсний ногоо тарьж эхэлжээ.
Дулаан пэн барих, ногооны үр худалдан авах, үр буйжуулах, газар тэгшлэх, хуванцар бүрхүүл худалдаж авах гээд бүх ажлыг өөрөө хийж гүйцэтгэдэг байлаа. Гэвч 5-р сард нь ширүүн бороо орж барьсан пэн нь нурж, ногооны талбай нь усанд автаж, бүх хөдөлмөр нь талгаар болжээ. Аав нь түүнд, хүү минь, ингэж зовсоны оронд нэг тогтвортой ажил олоод хийсэн нь дээр биш үү гэж итгав. Гэвч Ү И-мин зориг мохсонгүй, туршилгаа дүгнээд ногоо тарихаа больж, тахиа тэжээв. Ү И-мин хэлэхдээ, бид тэжээхийн дагуу материал эрж, туршилгаа байнга нэгэтгэн дүгнэж болгомжтой ажилласан. Зах зээлд тахианы борлуулга сайтай учраас бид үйлдвэрлэлийн цар хэмжээгээ аажмаар өргөтгөсөн гэжээ. 2004 онд Ү И-миний компани байгуулагдаж, Хун Шя тахиа гэсэн брэндтэй болжээ.
Амжилтад хүрсэн боловч Ү И-мин ажил үйлс бүтээх алхаагаа зогссонгүй, тэрээр хэлэхдээ, бид экологийн хүрээ байгуулж, экологийн хөдөө аж ахуй, орчил хөдөө аж ахуй хөгжүүлнэ. Үүний зэрэгцээ нэн олон тариачдыг дайчлан баяжуулах болно. Үндсэн шатанд гэдийгээр оюутдын өргөн уудам орон зай байгаа боловч, үйлс бүтээх гэсэн сөс зориг байх хэрэгтэй юм. Улсаас холбогдох бодлого боловсруулан тогтоож, үндсэн шатанд үйлс бүтээх оюутан сурагчдад хамгийн доор амьжиргааны баталгаа хангаж, тэдний үйлс бүтээх замналд нь нөхцөл боломж олгохыг Ү И-мин хүсч байна. Сүүлийн жилүүдээс Ү И-минтэй адил олон олон оюутан хөдөө орон нутагт хүрч ажил үйлс бүтээх болсон байна.
|