Америк болон Иран 24-ний өдөр Иракийн нийслэл Багдадад Иракийн аюулгүйн асуудлын тухай хоёрдугаар удаагийн элчин сайдын хэмжээний хэлэлцээ хийсэн байна, энэ бол хоёр тал 5-р сарын 28-ны өдөр нэгдүгээр удаа элчин сайдын хэмжээний хэлэлцээ хийсний дараа болж байгаа хоёрдох хэлэлцээ болох юм.
Хэлэлцээ нь Багдадын аюулгүйн ногоон бүс болох Иракийн ерөнхий сайдын ордонд болсон бөгөөд Иракийн ерөнхий сайд Малики дарагласан байна. Америкаас Иракт суугаа элчин сайд Кроккер, Иранаас Иракт суугаа элчин сайд Коми тэрчлэн Иракийн гадаад хэргийн сайд Зебари хэлэлцээнд оролцсон байна. Кроккер хэлэлцээ дууссаны дараа хэлэхдээ, хоёр тал Иракийн аюулгүйн асуудлаар "хүчир бэрх хэлэлцээ хийсэн" байна гэжээ. Тэр хэлэлцээний явцад Иракийн хэт даврагсадад Иран бэлтгэл курс, зэвсэг тоноглол шууд олгож байгааг зэмлэн буруушаасан байна. Иран аман дээрээ Иракийн Маликийн засгийн газрыг дэмжих болно гэж хэлж байгаа боловч "Иранчуудын дэмжлэгийг олж байгаа зэвсэгт этгээдийн үлй ажиллагаа багассан биш харин нэмэгдэж байна" гэж тэрээр үзсэн байна. Америк Ираны хийж байгаа яриа хэлэлцээ нь бодитай үр дүнд хүрлээ гэдгийг тэрээр үгүйсгэсэн боловч Америк, Иран болон Ирак мөн өдөр аюулгүйн хэсгийн хороо байгуулж, Иракийн тогтвортой байдлыг сэргээх тухай үргэлжлэн яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрснийг тэрээр гэрчилсэн байна.
Энэ оны 5-р сарын 28-ны өдөр, Кроккер болон Коми Багдадад Иракийн ауюулгүйн асуудлаар анхны хэлэлцээ хийсэн юм. Хоёр тал Иракийн засгийн газрыг дэмжиж, Иракийн засгийн газар бүрэн эрхээ бүрмөсөн хэрэгжүүлэхэд нь туслах болно гэж илэрхийлсэн боловч хоёр талын санал зөрөлдөөнийг хэлэлцээний явцад зохицуулж чадсангүй. Ингэснээр Америк Иран хоёр талын санал зөрөлдөөн нь хоёрдох элчин сайдын хэмжээний хэлэлцээ болтол үргэлжилсэн байна. Өнгөрсөн удаагийн Америк Ираны хэлэлцээний дараа Иран мөн л Иракийн шашны бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Иракт суугаа Америк цэрэгтэй дайн хийхийг дэмжиж байна гэж Америкийн тал үзсэн юм. Энэ сарын 23-ны өдөр Кроккер Иракийн Шийтийн бүлгийн зэвсэгт этгээдийг дэмжихээ зогсохыг Иранд шаардсан бөгөөд Иракийн хүчирхийллийн террорист үйл ажиллагааг Иран дэмжиж байна гэж зэмлэн буруушаасан байна. Америк Иракийн цэрэг ангид хүрэлцэхүйч зэвсэг олгоогүй гэж Коми Америкийг зэмлэн буруушаасны зэрэгцээ Иракийн цэрэг ангид бэлтгэл курсын дэмжлэг олгоход Иран бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хоссейни 24-ний өдөр, Иракийн өнөөгийн аюулгүйн хямралыг зохицуулах хамгийн сайн арга бол Иракийн ард түмний тусгаар тогтонолыг үнэн бодитай хүндэтгэж, улс орны хувь заяаг тогтоох эрхийг Иракийн ард түмний засгийн газарт өгөх хэрэгтэй гэж дахин нотолсон байна.
Америк Иран хоёр орон Иракийн асуудал дээр маш их санал зөрөөнтэй байгаа үед, Бушийн засгийн газар Ирантай үргэлжлэн хэлэлцээ хийхийг зөвшөөрч байгаа нь Иракийн аюулгүйн байдал улмаар гаарч байгаа ба Америкийн дотоодын дарамтаас болсон юм. Америкийн конгрессын баталсан холбогдох хуулийн дагуу энэ оны 9-р сард Бушийн засгийн газар конгрессад Иракийн байдлын тухай тайлан дэвшүүлэх хэрэгтэй юм байна. Иймээс Бушийн засгийн газар энэ оны 9-р сараас өмнө Иракийн байдлыг намжаахыг хүсч байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|