• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-25 16:23:26    
Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсаны 60 жилд эдийн засаг нийгэм нь түргэн хөгжжээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Районы албаны хүн 25-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсаны 60 жилд эдийн засаг нийгэм тал бүрээр хөгжиж, ардын амьдралын түвшин ил тод дээшилсэн байна. Ялангуяа сүүлийн хэдэн жилд Өвөр Монголын өөртөө засах районы эдийн засаг нийгэм бүр маш түргэн хөгжсөн байна гэжээ.

     Өвөр Монголын Өөртөө Засах Район Хятадын умард нутагт байрладаг. 1947 оны 5-р сарын 1-нд байгуулагдсан. Энэ нь Хятадын хамгийн эрт байгуулагдсан үндэсний цөөнхийн өөртөө засах район. Өвөр Монголын Өөртөө Засах Районы хувийн нутаг дэвсгэрийн гуравны нэг нь тал нутаг юм. Өөртөө засах район байгуулагдсан эхний үед тухайн нутгийн зонхилох нь мал малжиж амьдарч байсан ба эдийн засаг нийгмийн хөгжлөөр маш тааруухан байж, ардын амьдрал тун ч ядруу байсан юм.

     60 жилийн туршид төв засгийн газрын дорвитой дэмжлэг болон Өвөр Монголын Өөртөө Засах Районы үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин чармайлтаар, 1 сая 180 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр, 23 сая хүн амтай район маш түргэн хөгжсөн байна. Өвөр Монголд төрж өссөн, энэ жил 92 насны сүүдэр зооглож яваа Гэлигэн гэдэг монгол настан бол Өвөр Монголын Өөртөө Засах Районы 60 жилийн эдийн засгийн түргэн хөгжлийг нүдээрээ харж ирсэн хүн юм. Тэрээр хэлэхдээ, өмнө нь Өвөр Монголын эдийн засаг цай, давуу, ус, давс, чихэр, үхэр, адуу, тэмээ, хонь, ямаа л гэж байсан бол өнөө Өвөр Монголын Өөртөө Засах Районы дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн олон зуун сая олон зуун саяар өсч байна. маш их хөгжсөн гэжээ.

     Бүртгэлээс үзвэл, 2006 оны Өвөр Монголын Өөртөө Засах Районы үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 479 тэрбум юаньд хүрч, 1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдах үеийнхээс 197 дахин өссөн байна.

     Эдийн засаг түргэн хөгжихийн хирээр Өвөр Монголын Өөртөө Засах Районы тал бүрийн ажил төрөл ч ирмүүн хөгжсөн юм. Үндэстний боловсролын талаар бүх өөртөө засах районд сургуулийн наснаас өмнөх болосролоос дээд боловсролд хүртлэх бүх системийг бүрэлдүүлж, ердийн боловсролоос насанд хүрэгсдийн боловсролын нэлээд бүрэн бүтэн бөгөөд ил тод онцлог бүхий системийг бүрдүүлсэн байна.

     Эдийн засаг нийгэм хөгжсөнөөр ӨМӨЗР-ны ард иргэд үр өгөөжийг нь хамгийн их хүртсэн байна. ӨМӨЗР-ны дарга Ян Жин танилцуулж хэлэхдээ:

     2006 онд бүх өөртөө засах районы хот суурингийн оршин суугчдын орлого тус тус 10 мянган юань болон 3300 юаньд хүрсэн байна. Өөртөө засах районы засгийн газраас амьдрал хүндрэлтэй хүмүүст бодитой ажил, сайн ажил хийхийг дээд хэмжээнд чухалд үздэг. Зөвхөн арвадугаар 5 жил буюу 2001-2005 оны хугацаанд бүх районд 920 мянган малжин тариачин ядуу амьдралаас ангижирч, хот суурины 700 мянган гаруй хүн ам амьжиргааны дод баталгааны нөхвөр авч, онц ядуу амьдралтай 400 мянган гаруй малчин тариачин ядуу амьдралын тэтгэлэг авсан байна. Ажилгүй айл өрхийнхөн нь ажлаар хангагдах, ядуу амьдралтай оюутнууд ажлаар хангагдах, малчин тариачид ундны бохирдолгүй ус хэрэглэх, малчин тариачин районы үйлдвэрлэл амьжиргааны нөхцөл боломжийг сайжруулах асуудлууд үр ашигтай зохицуулагдсан байна гэжээ.

     Өнгөрсөн үед малжих районд хүн малын тоо нэмэгдэж, бэлчээр нутгийг зохисгүй ашигласан зэрэг хүчин зүйлээс болж, Өвөр монголын бэлчээрын экологи маш хэврэгшсэн байна. Сүүлийн жилүүдээс Өвөр монголынхон нь экологийн хамгаалалтыг маш чухалд үзэж, бэлчээр нутгийг хамгаалах, байгуулах талаар эрч хүчээ нэмэгдүүлснээр, экологийн байдал сайжирч байна.

     ӨМӨЗР-ы намын хорооны дарга Чү Бө хэлэхдээ: бэлчээр нутгийн экологийг хамгаалахын тулд, Өвөр монголынхон нь орон нутгийн малчин тариачдад туслан төлөөлөн орлох үйлдвэр хайж, хоёр гуравдугаар аж үйлдвэр хөгжүүлэхийг нь урамшуулж, тэднийг нэгдүгээр аж үйлдвэрээс шилжүүлэн гаргав гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/