Усанд сэлэх бол зуны улирлын биеэ чийрэгжүүлэх хамгийн тохиромжтой биеийн тамирын хөдөлгөөн юм.
1. Усанд сэлэх нь амьсгалын системийн чадавхыг сайжруулдаг:
Усанд сэлэх дасгал бэлтгэлийг байнга хийдэг хүмүүсийн уушигны амьсгалын багтаамж нь 5000 мг болж байхад жирийн хүмүүсийн уушигны амьсгалын багтаамж нь 3500 мг л байна. Усанд сэлэхэд хүчилтөрөгчийг гүйцэд хүлээн авч, нүүрстөрөгчийн хийг гүйцэд гадагшлуулж, биеийн дотоод нэхдэсийн эсийн бодисын солилцоог идэвхжүүлж, мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэл, уушигны хий хавангаас сэргийлэхэд тун сайн нөлөө үзүүлдэг байна.
2. Усанд сэлэх нь зүрх судасны системийн чадавхыг сайжруулдаг:
Усны халуун нь биеийн халуунаас бага, усны халууныг дамжуулах чадавх нь агаараас 27 дахин байдаг, хүн усанд ормогц судас нь авчин орчинтойгоо зохицох эргэлтэнд ордог. Энэхүү ажиллагаа нь зүрхний чадавхыг нэмэгдүүлж, бодисын солилцооны бохир бодис судасны хананд наалдаж тогтохыг бууруулдаг.
3. Усанд сэлэх нь их тархины чадавхыг сайжруулахад ашигтай:
Усанд сэлэх нь санаа сэтгэлийг хөгжөөж, ядаргааг тайлдаг, бүх биеийг хөнгөн байдалд оруулдаг, ялангуяа дунд насны буюу ахимаг насны хүний хувьд бол усанд байнга сэлэх нь өөхний төрлийн бодисын солилцоог идэвхжүүлж, өөх тосны зүйл их тархины хальсанд наалдаж хуримтлагдаад таргалах өвчнөөс зайлуулах үйлдэлтэй юм.
4. Усанд сэлэх бол бие бялдарыг чийрэгжүүлэх тун сайн биеийн тамирын хөдөлгөөн боловч бас анхаарах зүйлүүд бий:
Усанд сэлэхээсээ өмнө, бүх биеийн тууштай шинжилгээ хийлгэх хэрэгтэй, хэрвээ дотор эрхтэний хүнд өвчинд нэрвэгдсэн, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирсэн, жирэмслэхээс хориглох арга хэмжээ авсан, үр хөндөлт хийсэн, хүүхэд төрүүлснээс хойш зарим арьсны өвчин болон бусад халдварт өвчнүүдэд нэрвэгдсэн хүн болон чих булагтах өвчинтэй хүмүүс усанд сэлэх тохиромжгүй. Хоолоо идэж дуусаад 1 цаг болсны дараа усанд сэлэх нь хамгийн тохиромжтой, учир нь хоол идсэнийхээ дараа усанд сэлбэл цатгалан гэдэс усны даралтад шахагдаад өвдөх юм уу бөөлжих огшуулах тохиолдол гардаг юм. Шөрмөс татах юм уу ханиад хүрэхээс зайлсхийхийн тулд усанд сэлэхээсээ өмнө заавал бэлтгэл хөдөлгөөн хийх хэрэгтэй. Усанд орохдоо битгий гэнэт үсэрч ороорой, юуны өмнө гүйхэн усанд нь аажмаар орж биедээ тохиромжтой болгосны дараа гүн усанд нь орж сэлэх хэрэгтэй. Усанд сэлж дууссанаас хойш чихэнд чинь ус орсон байвал сэгсэрч гаргах хэрэгтэй, үүний зэрэгцээ усанд сэлж бараад цэвэр усаар бүх биеэ гүйцэд шүршиж угаах хэрэгтэй, нүдний өвчнөөс сэргийлэхийн тулд нүдний эм дусаах бол бас сайн арга юм.\Л.Буянтогтох орчуулав\
|