• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-25 19:33:21    
Монгол улсын Архангай аймгйин сонсогчдын клубын ахлагч, ХОУР-гийн идэвхтэн сонсогч Содномын Лувсанцэрэнгийн амьд сэрүүн байхдаа Монгол хэлний редакцийн хамт олонд бичиж ирүүлсэн захидал

CRI

      Энэ долоо хоногийн "Захидлын тойм" булангаар танд Монгол улсын Архангай аймгйин сонсогчдын клубын ахлагч, ХОУР-гийн идэвхтэн сонсогч Содномын Лувсанцэрэнгийн амьд сэрүүн байхдаа Монгол хэлний редакцийн хамт олонд бичиж ирүүлсэн захидлаас тольлуулахаар бэлтгэлэээ.

ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

     Нэг. ХОУР-гийн Монгол Хэлний нэвтрүүлгийн редакцийн хамт олон, эрхэм хүндэт, анд хайрт нөхөд өө!

     Та бүхний минь ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн, нэвтрүүлгийнхээ уран бүтээлийн ажилдаа урьд өмнөхийнхээсээ улам илүү өндөр амжилт, шинэ шинэ соргог бүтээлүүдийг сэдэн сэтгэж нэвтрүүлсээр байгад биз дээ.

     Ар халах тэр тусмаа арын сайхан Архангай аймагт энэ намар урт сайхан болж, одоо өвлийн улиралтай золгох гэж байна. Өвөө нь та нартаа захидал бичилгүй удсаны минь уучлаарай. Өвөө нь насны доройтол , өвчний улмаас болоод ийм байдалд хүрлээ шүү дээ!

     Хоёр. Миний бие та бүхэнтэйгээ үр хүүхэд , ахан дүүсийн нэгэн адил насан туршдаа сэтгэл зүрхээрээ үүрт холбогдон, Хятад—Монголын ард түмнүүдийн мөнхийн найрамдлыг бэхжүүлэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлгээгээр холбогдсон болхоор юугаар ч сольж болохгүй энэхүү үнэт зүйлсийнхээ төлөө чадах тэнхээнийхээ хэрээр зүтгэх болно гэдгээ та бүгдийнхээ өмнө батлан илэрхийлж байна.

     Гурав. Монгол хэлний нэвтрүүлгийг сонсогч бид Их Хятадын ард түмнээс даян дэлхийн өмнө байгуулж байгаа эх бүтээн байгууллатыг та бүхнээс минь өдөр тутамдаа явуулж байгаа утга төгөлдөр нэвтрүүлгүүдээс чинь сонсон мэдэрч байдаг билээ. Үүнд:

     А/ Эдийн засгийн жилийн дундач хурдаар дэлий дахинд аль хэдийнээ тэргүүн байранд явах болжээ.

     Б/ 21-р зуун Хятадын ард түмний бүтээн байгуулалтын зуун болно гэдэгт хэн ч эргэлзэхгүй болсныг хэлхэд таатай байна.

     В/ Шинжлэх ухаан технийн ололт амжилтаар дэлхий дахины хөгжлийн тэргүүний эгнээнд хүрснийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна. Үүний нотолгоо бол саяхан 20 хүн суулагсан сансарын хөлгийг 5 хоногийн хугацаагаар хөөргөн эсэн мэнд эх дэлхийдээ буулгасан , 2010 онд гэхэд сансарын тойрог замд сансарын станц байгуулах , 2015 онд саран дээр хятад улсын иргэн бууж сансарын орон зайг эзэгнэх гэж байгаа зэргээс тодорхой байгаа юм.

     Г/ Дачн дэлхийн ард түмнүүдийн найрсаг харилцааг бэхжүүлэн даяарчлах асуудлыг хятадын оролцоогүйгээр шийдвэрлэж чадхаа больсон.
Д/ Манай дэлхий хүн төрөлхийтний амьдрах нөхцөл болсон байгаль орчныг хамгаалахад хятад нөхөдийн маань оруулж байгаа хувь нэмэр нь дэлхий дахинд тэргүүлэх хэмжээнд хүрсэн зэргээс хэлж болно оо!

     Дөрөв. Хайрт нөхөд өө! Та бүхэндээ ХОУР—гийн МХН—гийг сонсогч монгол улсын анхны клубыг санаачлан байгуулсан манай клубын хамт олон бид маш ихээр баярлаж байдаг юм . Манай "Архангай" клуб анх ХОУР—гийн монгол хэлний нэвтрүүлэг явуулж эхлэсний 30 жилийн ойг угтаж 1933 онд 18—хан сонсогчидтойгоор байгуулагдан ажиллаж эхэлснийг та бүхэн маань сайн мэдэх билээ . Тэгээд ч миний бие 1994 онд монгол хэлний нэвтрүүлгийн 30 жилийн ойд зориулсан мэдлэгийн уралдаанд тусгай байранд шалгарч монголын сонсогч Н•Буяннэмэхийн хамт монголын сонсогчдоос хамгийн анх удаа танаа редакцад зочлох сайхан завшаан тохиолдсоныг хэлхэд тттай байна . Үүнээс хойших удаа дараагийн мэдлэгийн уралдаануудад чадах чдахаараа оролцон "Алтан унагны"—төлөө зэрэг олон удаагийн мэдлэгийн уралдаануудад оролцон шалгарч дурасгалын ДИПОЛОМ , баярын бичиг , үнэт зүйлийн шагналуудыг хүртэж ирсэндээ баяртай байдаг юм .

     А/ 2004 онд ХОУР—гийн Монгол Хэлний нэвтрүүлгийг явуулж эхлэлсний 40 жилийн ойн мэдлэгийн уралдаанд манай клубын хамт олныг шагналт байранд шалгаруулан дурасгалын болон үнэт зүйлүүдээр шагнасныг "Архангай клубын" хамт олон хүлээн авч маш ихээр баяралснаа энэ ташрамд илэрхийлж байна .

2005оны 11-р сарын 10-ны өдөр
Архангайн Цэцэрлэг хот