Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсаны 60 жилийн ойг угтаж, Өвөр Монголын Аялал жуулчлалын удирдах газар, Шилийнгол аймагийн захиргаа зэрэг нэгжийн зохион байгуулсан Шилийнгол аймгийн морин тойруулгыг ашиглалтад шилжүүлэх ёслол, төн тал нутгийн аялал жуулчлалын уралдаан тэмцээний шагнал гардуулах ёслол 25-ны өдөр Шилийнгол аймгийн төв Шилийнходод болллоо.
Шилийнгол аймгийн морин тойруулга нь 260 квадрат метр талбайтай, үзэгчдийн 7000 суудалтай, морин тойруулгад 1200 метрийн 10 зам болон авран туслах 6 замтай, орчин үеийн барилгын урлаг болон үндэстний онцлогийг уялдуулсан том хэлбэрийн морин тойруулга юм байна. \Цэцэн орчуулж, Баясгалан хянав\
|