Хүнсний бүтээгдхүүний үнэ өссөний нөлөөгөөр энэ жил гарснаас хойш Хятадын юмны үнийн ерөнхий түвшин нэлээд өндөр байж, Хятадын эдийн засагт мөнгөний ханш унах дарамт болж байна. Энэ оны сүүлийн хагаст Хятадын юмны үнэ мөн аажмаар өснө, өсөлтийн бодитой хэмжээ нь ирэх хэдэн сэрын үр тарианы ургац хураалтын байдлаас шалтгалах болно гэж Хятадын Хөгжил, өөрчлөлтийн хэрэг эрхэлсэн үндэсний хорооны албаны хүн 25-ны өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятад улс энэ оны эхний хагасын макро эдийн засгийн тоо баримтыг нийтлэв. Энэ тоо баримтаас үзвэл, эхний хагас жилд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдхүүн өнгөрсөн оны мөн үеийнхээс 11,5 хувиар өсөн нэмэгдэв, 6-р сарын оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэт нь ноднины мөн үеийнхээс 4,4 хувиар өсч, өсөлтийн хурд нь 33 сарын турших хамгийн өндөр түвшинд хүрсэн юм байна. Энэ тоо баримтыг нийтлэсэний дараа юмны үнийн хэт түргэн өсөлт нь Хятадын нийгэм нийт болон гадаадын анхаарлыг татсан байна.
Сүүлийн хагас жилд юмны үнэ мөн аажмаар өсч мэднэ гэж Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны 25-ны өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр тус хорооны Юмны үнийн хэрэг эрхэлсэн газрын дарга Цао Чанчин хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Сүүлийн хагас жилийн байдлаас үзвэл, юмны үнийг өсгөх болон бууруулах хүчин зүйл зэрэг оршиж байна гэж бид үзэж байгаа. Юмны үнийг өсгөх хүчин зүйл нь харьцангуй илүү байж мэднэ. Гэвч ерөнхийдээ харьцангуй тогтвортой байдалд аажмаар өсөх болно гэж бид төсөөлж байна. Эцсийн дүн ямар болох тухайд хамгийн гол нь сүүлийн хагас жилийн үр тарианы ургац хураалтыг харах хэрэгтэй гэж бид үзэж байна гэжээ.
Эдийн засгийн хэт түргэн өсөлөөс сэргийлэхийн төлөө, эхний хагас жилийн эдийн засгийн тоо баримтыг нийтлэсний дараа Хятадын төв банк өнгөрсөн долоо хоногт банкны хадгаламжийн болон зээлийн хүүг нэмсэн байна.
Хятадын эдийн засаг хэт түргэн хөгжих боломжийн талаар Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны албаны хүн Хятадын засгийн газрын байр суурийг дахин нотолсон байна. Энэ нь тухайлбал, Хятадын эдийн засаг хэт түргэн хөгжих байдалд ороогүй гэсэн болно. Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны Эдийн засгийн ерөнхий газрын дарга Ши Ган хэлэхдээ, Хятадын эдийн засгийн ерөнхий байдал сайн байгааг бидний хийсэн судалгааны дүн харуулсан гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Өнөөгийн эдийн засгийн байдал ерөнхийдээ нэлээд сайн байна гэж бид үзэж байна. Жишээлбэл өнгөрсөн оны эхний хагаст бүх нийгмийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын нэмэгдэл 29,8 хувьд хүрсэн бол энэ оны эхний хагаст 25,9 хувь болон буурсан. Эдийн засгийн бүтэцийн зохицуулалт ч нааштай ахиж байгаа. Үүнээс гадна энэ оны эхний хагасын байдлаас үзвэл, хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны хэмжээ 15,4 хувь өссөн, энэ бол сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Бүс нутгийн эдийн загийн зохицуулалт ч нэлээд сайн байна гэжээ.
Энэ оны эхний хагаст Хятадын оршин суугчдын хэрэглээний үний түвшин түргэн өссөний гол шалтган бол хүнсний бүтээгдхүүний үнэ хэт түргэн өссөн явдал болно, бусад төрлийн юмны үнэ үндэсэндээ тогтовортой байна гэж энэ албаны хүн онцлов. \Цэцэн орчуужл, Урангоо хянав.\
|