• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-26 17:00:39    
Сянь юй шань уул

CRI

     Хятадын төв нутгийн Ань хүй мужийн Чи жөү хотын нутаг дахь Сянь юй шань уул нь уул усны өнгө үзэмж болон нэртэй цай элбэл гардгаараа алдартай юм.

     1745 онд Швидийн Гозеборг нэрэмжит алс далайн аралжааны хөлөг онгоц алсын аялал хийж Хятадад ирээд эх орондоо буцахдаа далд бушаг мөргөж далайд живсэн байжээ. 1986 онд хүмүүс Гозеборг нэрэмжит алс далайн аралжааны хөлөг онгоцны ачаа бараанаас гаргаж авахдаа 200 гаруй жил далайд байсан Хятадын ногоон цай мөн л ханхалуун сайхан үнэртэй бөгөөд ууж болох байсныг олж мэдэв. Үүнийх нь дотор Ань хүй мужийн Чи жөү хотын нутаг дахь Сянь юй шань уулны "Ү ли чин" гэдэг нэртэй цай байсан аж. Гозеборг нэрэмжит алс далайн аралжааны хөлөг онгоцноос хүмүүс 370 тонн Хятадын эртний цай гаргаж авсан юм банйа. Тэдгээр цайг шаазан саванд хийгээд модон авдар дотор өөгөлж хийсэн байлаа. Гаргаж авсан хүмүүс бас газар дээр нь цайны наадам зохиосон юм гэнэ.

     "Ү ли чин" гэдэг цай нь Сянь юй шань уулны ховор гаралт болох нэртэй цай юм. Сянь юй шань уул нь бүхэл жилдээ үүл манан бүрхэж байдаг болохоор энэ цайг Ү ли чин гэж нэрэлсэн гэдэг. Сянь юй шань уулны ноён оргил нь далайн түвшнээс 1300 гаруй метр өндөр байдаг. Энэ нь унаган байгаль болон эртний дурсгалт газруудыг хамруулсан экологийн соёлын аялал жуулчлалын район юм. Сянь юй шань ууланд цай тарьдаг болоод өнө удаж байгаа аж. Эртний түүх судраас үзэхэд, манай тооллын өмнөх 300 жилийн тэртээгээс энэхүү Сянь юй шань ууланд цай тарьж эхэлсэн байна. Эндээс нэртэй цай их олноор гардаг бөгөөд Ү ли чингээс гадна бас дотоод гадаадад алдартай "Чи мэнь хүн ца" гэх цай ч эндээс гардаг юм.

     Сянь юй шань уулны цай нь өндөр уулны цайны төрөлд багтах болохоор цайг орой шиг үеэр түүдэг. Ихэвчлэн жилдээ 5-р сарын 20-ны баргаар эхэлж түүдэг байна. Эндэхийн цай нь жинхэнэ бохирдолгүй оргониг ариун цай тул бордоо оруулахгүй зөвхөн унасан навч, хугарсан салаа намаагаар нь бордоо болгодог. Тэр мөртөө цайгаа олон мянган жилийн өмнө хэрэглэж байсан уламжлалт аргаар хуурч болгож байгаа юм.