Нутаг дэвсгэр: 824269 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны байдлаар хоёр сая 30 мянга. Хүн амын 88 хувь нь хар арьстан. Ованбо үндэстэн бол хамгийн том үндэстэн, нийт хүн амын 50 хувийг эзэлдэг. Бусад гол үндэстэнд Каванг, Дамала, Хэлэйло, Капүривэй, Нама, Бүшман, Лэйхобут, Цивана зэрэг үндэстэн бий. Цагаан арьстан болон өнгөт арьстан нь хүн амын 12 хувийг эзэлдэг. Албаны хэл Англи хэл, Афилика хэл, Герман хэ, Гуаня хэл, Нама хэл, Хэлэйло зэрэг хнлийг түгээмэл хэрэглэдэг. Оршин суугчдын 90 хувь нь Христосын шашин шүтэж, бусад нь балар эртний шашин шүтдэг.
Нийслэл: Виндхук, 2005 оны байдлаар 230 мянган хүн амтай. Жилийн хамгийн халуундаа 30 хэм, хамгийн сэрүүндээ 7 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Хификепуне Похамда, 2004 оны 11-р сард сонгогдож, 2005 оны 3-р сард тушаалд оров.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 3-р сарын 21-ний өдөр. Африкийн өдөр – 5-р сарын 25-ны өдөр. Баатарчуудын өдөр – 8-р сарын 26-ны өдөр. Хүний эрхийн өдөр – 12-р сарын 10-ны өдөр. Христосын мэндэлсэн өдөр болон гэр бүлийн өдөр – 1-р сарын 25 болон 26-ны өдөр.
Ерөнхий байдал: уул нь Баруун Өмнөд Африк гэдэг байсан. Хойт талаараа Ангол, Замбитай хөршилж, зүүн болон өмнө биерээ Ботсван, Өмнөд Африктай хил нийлэж, баруун тийшээ Атлантын далай хүрч байна. Нийт 1600 км урт тэнгисийн эргийн шугамтай. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс 1000 – 1500 метр өндөрт байдаг. Баруун биеийн тэнгисийн эрэг дагуу нутаг болон зүүн биеийн дотор газар нь элсэн цөл, хойт хэсэг нь тал газар. Цаг уур нь хуурай халуун, хур бороо бага, жилийн дундаж цаг уур нь 18 – 22 хэм, хавар (9 – 11-р сар), зун(12 – 2-р сар), намар(3 – 5-р сар), өвөл(6 – 8-р сар)дөрвөн улиралтай.
15 – 18-р үуунд Голланд, Португали, Англи зэрэг колоничилогчид удаа дараагаар цөмрөлт хийв. 1890 онд Германд эзлэгдэв. 1915 онд Өмнөд Африк нь Германы эсрэг дайн зарлаж, Баруун Өмнөд Африкийг эзлэв. 1920 онд Олон улсын холбоо нь Баруун Өмнөд Африкийг Өмнөд Африкт найван ноёрхуулав. 1949 онд Өмнөд Африк нь Баруун Өмнөд Африкийг хуулв бусаар хавсаргаан нэгэтгэв. 1960 оны 4-р сард Баруун Өмнөд Африкийн Ардын Байгууллага байгуулагдаж, үндэстний тусгар тогтнолын төлөөний тэмцэл өрнүүлэв. 1966 онд НҮБ тогтоол баталж, Баруун Өмнөд Африкийн эсрэг Өмнөд Африкийн ноёрхолыг цуцлав. 1968 онд тус орны ард түмний хүсэлтийн дагуу НҮБ нь түүний нэргийг Намиби гэж өөрчлөв. 1978 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 435-р тогтоол баталж, Намибийн бие даахыг дэмжив. 1989 онд НҮБ-ын хяналт дор үндэсэн хууль тогтоох парламент болон ерөнхийлөгчийн сонгууль хийж, Баруун Өмнөд Африкийн Ардын Байгууллага ялав. 1990 оны 3-р сарын 21-ний өдөр тусгар тогтнолоо мэдэгдэв. \М.Цэцэн бэлэтгэв\
|