• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-26 21:27:00    
Танк болон түүний уран бүтээл

"Хятадын дуу хөгжим"


Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгана уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд энэ удаагийн дугаарыг хүргэхээр ямар уран бүтээлчийг танилцуулах болоо гэж найз олон маань яарч байгаа байхаа. За ингээд өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгээрээ сонсогч та бүхэндээ Тайваны шинэ залуу дуучин Танкийн талаар танилцуулахаар бэлэн болоод байна. Юуны өмнө дуучин залуугийнхаа дуулсан нэгэн сайхан дууг сонсогч та бүхэндээ хүргье. Энэхүү дууны дараа түүний талаар дэлгэрэнгүй танилцуулах болноо.

      Сонсогч та бүхний хүлээн авч сонссон энэхүү дуу бол дуучин Танкийн дуулсан "千年泪" буюу "Мянган жилий нулимс" хэмээх дуу байна.

      Дуучин Танк нь 1982 оны 2-р сраын 6-ны өдөр Тайваньд төрсөн. 171 см өндөр, 59 кг жинтэй. Хувь хүний зан төлөвийн тухайд маш даруухан, дотоод бодол сэтгэлээ тийм их чөлөөтэй илэрхийлж чаддаггүй, ичимхий залуу юм байна.Тийм ч учраас тэрээр өөрийн дотоод сэтгэлийг өөрийн дуугаараа илэрхийлэн гаргадаг юм байна. Тэрээр маш их олон хоббитой. Дуу дуулах, дууны ая зохиох, компютер тоглоом тоглох, усанд сэлэх гэх мэт. Бас нэгэн сонирхолтой хобби нь бол гутал цуглуулах юм байна. Эрэгтэй хүний хувьд авч хэлвэл бас нилээн сонирхолтой хобби байна. Тэгвэл одоо бүгдээрээ түүний дуулсан бас нэгэн нэгэн сайхан дууг хамтдаа сонсоцгооё. 

      Та бүхний хүлээн авч сонссон дуу бол түүний 2006 онд гаргасан "fighting!生存之道" хэмээх цомогт нь багтсан "给我你的爱" боюу "Надад хайраа өгөөч" хэмээх дуу байна.

  

      Дуучин Танкын хувьд дуу дуулах гэдэг зүйл бол түүний бүр багын сонирхол,хүсэл мөрөөдөл нь байсан байна.Бүр цэцэрлэгт байх үеэсээ хүүхдийн дуунуудыг цээжлэн найз нөхөддөө дуулж өгдөг байсан байна. Улмаар ахлах сургуульд байх үедээ хамтлаг байгуулж, тус хамтлагтаа гоцлон дуулдаг байсан байна. Тэр үед басс гитар болон бөмбөр зэргийн хөгжмийн зэмсэгүүдийг маш хурдан тоглож сурсан байна. Энэ нь түүний хөгжмийн байгалаас заяасан авъяастай нь холбоотой юм байна. Түүний талаар үзэгч сонсогчид болон мэргэжлийн хүмүүс үнэлэн хэлэхдээ дуучин Jay буюу Жоу Желүний дараа төрөн гарсан анхны дуулж бүжиглэх, мөн дууны үг ая зохиодог гурван талын авъяастай хөгжмийн гоц мэдрэмжтэй залуу гэж хэлдэг байна. Одоо сонсогч та бүхэндээ дуучин Танкын дуулсан бас нэгэн сайхан дууг хүгье. Энэхүү дуу бол "延长比赛" хэмээх цомогт нь багтсан "城里的月光" боюу "хотын саран" хэмээх сайхан дуу байна.та бүхэнд таалагдах байхаа.  /Хүчит редакторлон орчуулав/