Хятадын банкны салбарын иргэний биеийн гарлыг шалган тохиолдуулах сүлжээний систем 26-нд албан ёсоор ашиглалтад орсон байна. Хятадын төв банк буюу Хятадын ардын банкны ерөнхий захирлын орлогч Сү Нин хэлэхдээ, энэ системийг ашиглалтад оруулснаар авилгын зэрэг хууль зөрчсөн хэмт ажиллагааг эх үүслээс нь хориглон зогсоож, банк санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хамгаалахад ашигтай юм гэжээ.
Хятадын банкны тасралтгүй хөгжлийг дагалдан банкаар дамжиж байгаа хөрөнгө мөнгө улам л олшрохын зэрэгцээ банкны дансыг ашиглан гэмт хэрэг үйлдэх явдал ч гарч байна. Жишээлбэл хууран мэхэлсэн хэргүүдийн дотор хүмүүсийг хууран хөрөнгө мөнгийг нь банкны дансандаа шилжүүлүүлсэн явдал их олон байна. Эдгээр дансаны олонхи нь бүр биеийн гарлаа хуурмагаар мэдүүлж нээсэн байдаг. Үүнээс гадна авилгаар олсон хөрөнгө мөнгөө ч мөн банканд хуурмаг данс нээж хадгалах юм уу шилжүүлдэг байна.
Иргэний биеийн гарлыг шалган тохиолдуулах сүлжээний энэ системийг ашиглалтад оруулснаар Хятадын банкны салбар Хятадын төв банкны мэдээлэл уламжлах системийг ашиглан Хятадын НАХЯ-аас мэдээлэл авах системд холбогдож, иргэний биеийн гарлыг шалган тохиолдуулж, иргэний биеийн үнэмлэхэд бичсэн овог нэр, дугаар, хадсан зураг болон үнэмлэх олгосон байгууллага зэргийн үнэн мөнийг шалган нотолж болох болсон байна. Хятадын ардын банкны ерөнхий захирлын орлогч Сү Нин хэлэхдээ, энэ системийг ашиглалтад оруулснаар банкны салбар үйлчлүүлэгчийнхээ биеийн гарлын үнэн худлыг үр ашигтай шалган тогтож чадах болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, нэгд, авилга авах, татвараас хууран зугтан бултах, банк санхүүгийн мэхлэл, мөнгө угаах, террористуудын мөнгө хурамтлуулах зэргийн гэмт ажиллагааг эх үүсвэрээр нь хориглон зогсоож, эдийн засаг банк санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хамгаалахад ашигтай юм. Хоёрт, банкны салбар эрсдлээ багасгахад ашигтай юм. Гуравд, банк санхүүгийн мэхлэлийг хориглон зогсоож, нийгэмийн олон нийтийн ашиг сонирхолыг хамгийн их хэмжээгээр хамгаалахад ашигтай юм гэжээ.
Хятадын НАХЯ-ны мэдээлэлийн системд Хятадын иргэний биеийн гарлын тухай 1 тэрбум 300 гаруй мэдээлэл хадгалж байгаа юм байна. Үүнд иргэний овог нэр, биеийн үнэмлэхийн дугаар, гэрэл зураг, олгосон байгууллага нэгж гэх зэргийг хадгалж байгаа аж.
Энэ систем нь иргэний хувийн нууцыг хамгаалж чадах эсэх тухайд тэрээр хэлэхдээ, иргэний хувийн нууцыг хамгаалахын төлөө Хятадын Төв Банк болон Хятадын НАХЯ нарийн техник болон удирдах арга хэрэглэсэн юм. Банкны салбараас иргэний биеийн гарлыг шалгахад сүлжээнээс зөв юм уу буруу л гэсэн хариулт өгөхөөс биш өөр тайлбар гаргахгүй. Банкны салбар ч иргэний хувийн нууцыг хамгаалах үүрэг хариуцлагатай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Банкны салбар иргэний биеийн гарлын тухай сүлжээнээс авсан мэдээллийг нууцлах ёстой. Хуулиар тогтоосон биш бол ямарваа байгууллага нэгж юм уу хувь хүнд олгож болохгүй. Үүний зэрэгцээ банкны салбар иргэний биеийн гарлын тухай сүлжээнээс авсан мэдээллийг банкны бус ажил төрлийг зохицуулахад өөр зорилгоор ашиглаж болохгүй гэжээ. \Э. Цогжилмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|