Оросын ерөнхийлөгч Путин 25-ны өдөр хэлэхдээ, тухайн жилд "Европын ердийн зэвсэгт хүчний гэрээ"-нд гарын үсэг зурах үе НАТО болон Варшавийн гээрээний байгууллага энэ хоёр цэргийн том бүлэглэл оршиж байсан юм, өнөө энэх гэрээ нь "цаг үед тохирохгүй болсон" гэжээ. Энэ бол Путин нэг сарын дотор хоёр дахь удаагаа "Европын ердийн зэвсэгт хүчний гэрээ"-ний тухай байр сууриа ил тод тодорхойлсон байна. Энэ нь энэх асуудал дээр Орос болон Америк, НАТО-гийн байр суурь өдрөөс өдөр хатуу болж байгааг харуулж байна.
Путин мөн өдөр Оросын хүчирхэг салбарын өндөр зиндааны цэргийн офицертай уулзах үе хэлэхдээ, өнөө Зүүн европын аливаа орнууд бүр НАТО-д нэгдэн орж, байдал үндсэнээсээ хувирсан байна, энэх гэрээ нь "цаг үед тохирохгүй болсон". Иймээс Орос "Европын ердийн зэвсэгт хүчний гэрээ" болон түүнд холбогдсон олон улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэхээ түр зогсохгүй байхын аргагүй болсон байна гэжээ.
Орос "Европын ердийн зэвсэгт хүчний гэрээ"-ний тухай асуудал дээр улмаас улам хатуу байр суурь авч байгаа нь тус гэрээнд оршиж байгаа маш олон асуудлаас болсноос гадна Америк Зүүн Европд пуужингийн товтолгоноос сэргийлэн хамгаалах систем байршуулах гэж байгаа нь ч нэг гол шалтгаан болох юм. Энэ оны эхээр Америк Оросын эсэргүүцлийг үл ойшоон Зүүн Европын орнуудад пуужингийн товтолгоноос сэргийлэн хамгаалах систем байршуулж, Оросын Америктай нооролдож байгаа гол зүйл болох цөмийн зэвсгийн заналхийллын нөлөөг бууруулах гэсэн болно. Энэ нь Оросын төрийн аюулгүйн байдал болон гол ашиг сонирхолд холбогдсон тул Орос "дугуй суухгүй" нь лавтай юм.
Оросын "Европын ердийн зэвсэгт хүчний гэрээ" –ний тухай байр суурь улмаас улам хатуу болж байгаагийн бас нэг шалтгаан бол ерөнхийлөгч Путины пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн асуудлын тухай саналд Америк зөв тусгал гаргаагүй явдал болно. Путины саналын дагуу, Орос Америк пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн асуудлаархи зөвшилцлөө Европын уг асуудлыг сонирхож байгаа орнуудад хүртэл өргөтгөж болно, үүний уридал нөхцөл бол Америк, Чех болон Польшид пуужингийн довтолгооноос сэргийлэн хамгаалах систем байршуулахгүй байх явдал болно. Америк Оросын Азербайжн дахь радарыг ашиглаж, пуужингийн довтолгооноос сэргийлэн хамгаалах систем байгуулахыг Путин бас санал болгосон бөгөөд Америкийн талтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Америк хэрвээ түүний саналыг хүлээн зөвшөөрөхөд хүрвэл Орос Америкийн харилцаанд чанарын дэвшилт гарч, стратегийн чанартай болох юм. Хэрвээ Америк түүний саналаас татгалзахад хүрвэл, хоёр орны харилцаа муудахад хүрнэ гэжээ.
Оросын "Европын ердийн зэвсэгт хүчний гэрээ"–ний тухай асуудлаарх байр суурь улмаас улам хатуу болж байгаагийн нэн гүн гүнзгий учир шалтгааны нэг бол Америк тэргүүтэй НАТО улмаас улам зүүнш өргөжиж байгаа. Хоёрдугаарт, "Европын ердийн зэвсэгт хүчний гэрээ"-нээс гархаар бэлтгэж байгаа. Гуравдугаарт, Оросын дотоодын улс төр эдийн засгийн байдал сайн байж, Путины дэмжигчид олон болж, тэрээр Америк Европтой тамцэх үндэс суурьтай болсонд байна гэж шинжээчид үзэж байна.
Орос уг гэрээнээс гарсан ч, уг гэрээг хэрэгжүүлэхээ зогссон ч гэсэн түүний шийд нь Еовропын ердийн зэвсэгт хүчний тэнцвэрийн үндэс суурийг гуйвуулж, Европын аюулгүйн байдалд шууд нөлөөлөх болно гэж шинжээчид үзсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|