• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-27 16:10:25    
Олимпийн наадам нь Бээжингийн эдийн засгийн хөгжлийн туслах хүчин болж байна

CRI

     Пуужин хөөргөхөд асах их хүчин чадалтай шатхуун хэрэгтэй байхтай адилаар, нэг хотын эдийн засгийн хөгжил нь ч олон зүйлийн туслах хүчнээс салж чадахгүй юм. Бээжин хот нь удилгүй 29-р зуны олимпийг зохион явуулах гэж байна. Өнөө олимпийн наадам нь Бээжингийн эдийн засгийн түргэн хөгжилд тус дөхөм үзүүлэх чухал хүчин болсон байна.

     Бээжингийн олимпийн хэвлэлийн төв сүүлийн үе "2007 оны эхний хагасын Бээжингийн улс ардын эдийн засаг болон нийгэмийн хөгжил"-ийн тухай хэвлэлийн бага хурлыг хийлгэсэн байна. Бээжин хотын статистикийн газрын даргын орлогч, хатагтай Ию Шючинь танилцуулж хэлэхдээ, энэ оны эхний хагаст Бээжин хотын эдийн засаг нь нэгдүгээр улирлаас нааших хөгжлийн эрчийг хадгалж, үргэлжлэн тогтвортой өсөн нэмэгдсэн байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Бээжин хотын эдийн засгийн хөгжилд дотоод гадаадын таатай орчныг бүрэлдүүлсэн юм. Дэлхийн эдийн засаг түргэнээр хөгжих хандлага өөрчлөгдөхгүй байдалд Хятадын дотоодын эдийн засаг нь нэлээд дээд түвшинд өсөн нэмэгдэх болно. Бээжингийн эдийн засаг нь тогтвортой хөгжих нөхцөлийг өөртөө бүрдүүлж байна. Олимпийн эдийн засгийн үр ашиг ч улмаар ил тодорхой болж байна гэжээ.

     Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, Бээжингийн олимпийг бэлтгэх 6 жилийн хугацаанд, Бээжингийн эдийн засгийн хөгжлийн загварт чухал өөрчлөлт гарч, хотын байгуулалт болон удирдлага үйлчилгээний төвшин илэрхий дээшилсэн байна. Олимпийг бэлтгэх явцад Бээжин хот нь нээлттэй байлгах болон олон улсын солилцоо хамтын ажиллагааг өргөтгөж, хотын оршин суугчдын амьжиргааны хир төвшин тэрчлэн ёс суртхуун үзэл ухамсрыг дээшлүүлсэн байна.

      Бээжингийн эдийн засаг нь урт хугацаагаар тогтвортой хөгжиж байгаа нь олимптой нягт холбоотой юм гэж Хатагтай Ию Шючинь үзэж байна. Тэрээр хэлэхдээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын нэг хэсгийг олимпид шууд оруулсан юм. Зарим хэсгийг олимпийн иж бүрэн дэд бүтцийн байгуулалтад оруулжээ. Жишээлбэл эрчим хүч, зам харилцаа, хүрээлэн байгаа орчин, эрүүл ахуй, цахилгаан холбоо, усан аж ахуйн хөрөнгө оруулалт багтаж байна. Эдгээрийн дотрох нэг хэсэг нь олимптой шууд холбогдож байна, үр нөлөө нь асар их юм гэжээ.