2005 онд Хунаны одон телевизийн нэвтрүүлсэн " супер охин" гэсэн үнэн хүний шоу нэвтрүүлэг бүх Хятадын сая олон үзэгчдийн нүдэн харааг булааж, тус тэмцээний аврага болсон Ли Юй чүнийг ёстой нэг л шөнийн хооронд алдар нэр мандлаа гэж хэлж болох юм. Үнэлэн шалгаруулаөгч нарт бор боровжуун, хүү хүн шиг шулуун шууд, өвөрмөц татах хүчинтэй гэж үнлэгдсэн оюутан охин нэг л дор олон мянган хөвгүүд охидын шүтээн болсон байна.
Энэ жил 23-тай Ли Юй чүнь хоёр жилийн өмнө Сьчуаны Хөгжмийн Дээд Сургуулийн страдын хөгжмийн дээд сургуулийн 4-р ангийн оюутан байв. 2005 оны 7-р сараас 9-р сарыг хүртэл Ли Юй чүнь " супер охин" шоу нэвтрүүлгийн сонголтод анхны тэмцээнээс давтамж тэмцээн хүртэл бүр ялж, хамаг сүүлд нь 10 хүний шувтаргын тэмцээнд орж, удаа болгон шууд нэвтрүүлэг хийж, маш халуун хөгжилтэй явагдсан юм. Энэ тэмцээнд Ли Юй чүнь нэгдүгээр байранд шалгарчээ.
Хятадын Сьчуань мужийн Чэндү хотод төрсөн Ли Юй чүнь багадаа Хятадын хотын олонх хүүхдийн адилаар, зураг зурах, зохиол бичих, бүжиг бүжиглэх зэргийг сурсан боловч дууны дасгал ерөөс хийгээгүй. Гэвч тэрээр хархан багаасаа дуу дуулах авьяастай.
Алдар нэртэй болсоноос хойш Ли Юй чүнь маш ажил ихтэй болж, тэрээр Хятадын нэртэй жууч компани болох Тай хэ май тян пянзны компанитай гэрээ байгуулж, 5 жилд 3-5 хувийн дууны тусгай пянз гаргахаар болжээ. Түүний амьдрал янз болгоны биснес ажиллагаанд хамрагдаж, бранд компьютрийн дүр төлөөлөгч, гар утас, гар цагт зар сурталчилга хийж, телевизийн олон ангит киноонд тоглож, жирийн охин хүүхдийн амьдралд буцахад бэрх болсон байна.
Жирийн оюутан байсанаас цэнгүүний салбарын од болно гэж Ли Юй чүнь өчүүхэн ч бодоогүй. Гэвч тэрээр амжилт олсон байна. Түүний дууны " хатан хаан хийгээд хүслэн" гэсэн тусгай пянзийг ганц сард 430 мянган ширхэг тарааж, Америкийн " цаг үе" сэтгүүлийн Азийн хэвлэлд 2005 оны Азийн баатар хүмүүсийг шалгаруулахад, Хятадаас 6 хүн орж, Ли Юй чүнь ч түүнд багтан орсон байна. /Пэрлаймаа орчуулав/
|