• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-27 16:17:05    
Хятадын биеийн тамир спортын үйл явдлууд

1985


CRI

     85 он

     3-р сарын 20-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооны Ү-шүгийн судалгааны хүрээлэн байгуулагджээ.

     4-р сарын 2-нд бүх Хятадын биеийн тамир спортын хорооны дарга нарын хурал Бээжинд хуралджээ. Хурал нь "ХКН-ын төв хорооны биеийн тамир спортыг цаашид хөгжүүлэх тухай мэдэгдлийг" хэрэгжүүлэх асуудалд холбогдуулан, биеийн тамир спортод өөрчлөлт хийх асуудал суддан хэлэлцсэн байна.

     4-р сарын 25нд дэлхийн цомын төлөөний усанд харайлтын 4-р тоглолт Шанхайд болсон байна. Хятадын баг тамирчид 6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авсан байна.

     6-р сарын 3-нд Олон улсын Олимпийн хорооны Хятадын гишүүн Хэ Чжэньлян зүүн берлинд болсон Олон улсын Олимпийн хорооны төлөөлөгчийн 90-р хурлаар Олон улсын Олимпийн хорооны гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгодов. Энэ нь Хятадын төлөөлөгч Олон улсын Олимпийн хорооны гүйцэтгэх гишүүнээр анх удаагаа сонгогдож байна.

     7-р сарын 9-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос ширээний теннис, өдөн бөмбөг, хөнгөн атлетик, хүндйин өргөлт 4 төрлийн 42 тамирчинд олон улсын спортын мастер цол олгожээ. Энэ нь Хятадын олон улсын хэмжээний анхны спортын мастерууд болно.

     7-р сарын 31-нд Олон улсын хөлбөмбөгийн 16 нас хүртлэх кода цөмийн дэлхийн аварга шалгаруулах анхдагч тоглолт Бээжин, Тяньжин, Шанхай, Далянь 4 тоглолтын бүст зохион байгуулагдав. Тоглолтын хугацаанд нөхөр Дэн Шяопин "Хятадын хөлбөмбөгийн спортын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй, хүүхэд багчуудаас эхэлж атгах хэрэгтэй " гэж зааварласан байна.

     9-р сарын 7-нд бүх Хятадын үйлдвэрчдийн спортын 2-р тоглолт Бэжинд болсон байна.

     10-р сарын 6-нд бүх Хятадын багачууд залуучуудын анхдагч наадам Чжэн чжөү хотноо зохион байгуулагдсан байна.

      10-р сарын 7-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос Хятадын биеийн тамир спорыг хөгжүүлэх стратегийн судалгааны газар байгуулжээ.

     11-р сарын 4-нд Олон улсын спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний хурал Бээжинд хуралдав. Хуралд 17 улс орны 264 эрдэмтэн мэргэжилтэн оролцсон байна.