Засгийн эрх барьж байгаа Японы Либерал Ардчилсан Нам 29-ний өдөр болсон Японы парламентын Дээд танхимын сонгуульд ялагдаж, хамгийн том сөрөг нам болох Ардчилсан Нам ялалт байгуулж, Дээд танхимд хамгийн олон суудалтай нам болсон байна.
30-ны үүрээр нийтэлсэн сонгуулийн дүнгээс үзвэл, Либерал Ардчилсан Нам уг сонгуульд зөвхөн 37 суудал эзэллж, Ардчилсан Нам 60 суудал эзэлж, харьцлашгүй давуу байдлаар Либерал Ардчилсан Намыг ялж, Дээд танхимд хамгийн олон суудалтай нам болжээ. Японы улс төрийн бусад гол гол намуудын Дээд танхимд суудал эзэлсэн байдал гэвэл: Либерал Ардчилсан Намтай холбоолон засаг барьж байгаа Цэвэр Бодлогын Нам 9 суудал, Коммунист Нам 3 суудал, Социал Нам 2 суудал, Иргэний Шинэ Нам 2 суудал, Японы Шинэ Нам 2 суудал тус тус эзэлсэн байна. Үүнээс гадна, нам бүлгийн бус хүмүүс 7 суудал эзэлжээ. Өөрчилж сонгоогүй 63 суудлыг нэмбэл, Дээд танхим дахь сөрөг намынхны суудлын тоо нь 137-д хүрч, Дээд танхимын нийт суудлын тал хувиас давсан байна.
29-ний өдөр болсон Японы Дээд танхимын сонгууль бол Японд Абе Шинзогийн Ерөнхий сайдын тушаалд орсноос нааших хамгийн чухал сонгууль гэж нэрлэгдсэн сонгуулийн арга хэмжээ болох бөгөөд мөн ч Японы иргэдээс Абе Шинзод өгсөн "үнэлгээ шийд" болох юм.
Либерал Ардчилсан Нам Дээд танхимын сонгуульд ялагдсан нь Абе Шинзогийн тушаалдаа үргэлжлэн ажиллах уу эсвэл тушаалаас огцрох уу гэсэн асуудалд хүмүүсийн анхаарлыг татаж байна. Либерал Ардчилсан Нам сонгуульд ялагдвал Абе Шинзо тушаалаасаа огцрох ёстой гэж Либерал Ардчилсан Намын тодоодын зарим хүмүүс үзсэн байна. Гэвч Абе Шинзо 29-ний орой хэлэхдээ, би мөн тушаалдаа үргэлжлэн байх болно гэжээ.
Либерал Ардчилсан Намын сонгуульд ялагдсанд хариуцлага хүлээнэ гэж Абе Шинзо хүлээн зөвшөөрсөн бөгөөд сайд нарын танхимыг шинээр эмхлэн байгуулах асуудлыг судалж үзнэ гэж илэрхийлжээ. "Асахи Шимбун" сонины хийсэн шинжилгээний дүнгээс үзвэл, сонгогчдын 56% нь Абе Шинзогийн Ерөнхий сайдын тушаалаасаа огцрохыг хүсч байгаа юм байна.
Засгийн эрх баригч намынхны Дээд таэхим дахь суудлын тоо нь нийт тооны тал хувиас давахгүй юм бол, Дээд танхимын үйл ажиллагаанд маш их саад учруулж, олон төслийг Дээд танхимд батлахад бэрхшээлтэй болгох нь гарцаагүй юм гэж Японы олон нийт үзэж байна. 29ний өдрийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан Намынхан хэлэхдээ, тушаалаасаа огцрохыг бид Абе Шинзод шаардаж, Дээд танхимын даргын тушаалд Ардчилсан Намын гишүүнийг ажиллуулахыг шаардна гэлээ. Ардчилсан Намын төлөөлөгч Озава Ичирогийн хийсэн стратегийн төсөөллөөр бол, засгийн эрх баригч намд дарамт үзлүүлэх явдлыг эрчимжүүлэн, засгийн эрх баригч намыг шаардаж байгаад Доод танхимыг тараалган их сонгууль хийлгэж, эцсийн бүлэгт Либерал Ардчилсан Намыг орлон засгийн эрхийг гартаа авах хэрэгтэй юм байна. Японы Дээд танхимын уг сонгууль дууссны дараа, Японы засаг төрийн тогтолцоо нь ээдрээн будлиантай цаг үедээ орохыг энэ нь харуулж байгаа юм. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\
|