Японы Үндэсний хурлын Дээд танхимын сонгуулийн эцсийн дүн 30-ны өглөө тодорлоо, Японы эрх баригч Либерал ардчилсан нам 29-ний өдөр болсон энэ сонгуульд ялагдаж, харин хамгийн том сөрөг нам болох Ардчилсан нам нь ялалт хийгээд Дээд танхимын хамгийн том улс төрийн нам болсон байна.
Дээд танхимын энэ сонгуульд, Либерал ардчилсан нам 37-хан суудал авч, 46 суудал авах зорилгодоо хүрч чадсангүй, харин Ардчилсан нам нь 60 суудал авсанаар сөрөг намын Дээд танхим дахь суудал 137-д хүрч, бүх 242 суудлын тал хувиас давсан байна.
Абе Шинзо 29-ний орой хэлэхдээ, Либерал ардчилсан намын ялагдалд би хариуцлагатай, гэвч би тушаалдаа үргэлжлэн байх болно. Үндэсний хурлын Дээд танхимын сонгуулийн эцсийн дүнд судалгаа хийсний дараа Сайд нарын танхимыг эмхлэн байгуулах эсэхээ бодож үзнэ гэжээ.
Тушаалаасаа огцорхыг Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нахагава Хиденао Абед дэвшүүлсэн юм байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|