Дайн байлдаанд явж гамшгаас аврахад оролцох нь улс орон бүхний цэргийн ангийн үүрэг хариуцлага мөн. Хятад улс бол байгалийн гамшигт олон тохиолддог орны нэг юм. Хятадын Ардын Чөлөөлөх Арми бол улс орон ард түмний ашиг сонирхолын хамгаалагчийн хувьд гамшгаас аварахад зайлшгүй зүй ёсны хариуцлагтай юм.
Тянь И-шян бол Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын онц байдлын газрын дарга юм. Тэрээр хэлэхдээ, гамшгаас аврах ажилд оролцох нь Ардын Чөлөөлөх Армийн үргэлжийн чанартай үүрэг мөн. Хятадын засгийн газрт туслан гамшгаас аврахад туслах хүчний хувьд Хятадын Ардын Чөлөөлөх Арми нь 1949 онд шинэ Хятад улс тунхаглан байгуулагдсан тэр өдрөөс хойш, гарсан бүх гамшигт авран туслах үүрэг гүйцэтгэж ирсэн байна гэжээ.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, 1963 онд Хятадын умард нутагт болсон том их үерийн гамшиг, 1966 онд умард нутгийн Шин тай районд болсон их газар хөдлөлт, мөн арван жилийн дараа 1976 онд гарсан Тан шаний их газар хөдлөлт, 1987 онд зүүн хойд нутгийн Их Хянган давааны ойн түймэр тэрчлэн 1998 оны дорнод нутгийн их үерийн гамшиг зэрэг олон хүнд ноцтой байгалийн гамшигт Ардын арми амь бие хайргүй оролцож , ард түмний амь нас, улс орны эд хөрөнгийг хамгаалах дархан үүргийг биелүүлсэн гэжээ.
Энэ оны 6-р сарын 3-нд Хятадын баруун өмнөд нутгийн Юүнь нань мужийн Пү түэ районд 6.4 баллын газар хөдөлж, 1 сая гаруй хүн ард гамшигт нэрвэгдэж, эдийн засгийн шууд хохирол 2 тэрбум 500 сая юаньд хүрсэн байна. Газар хөдлөлт болсны дараахан орон нутагт байрлах Чэн дүгийн цэргийн тойргийн инженерийн цэргийн анги газар дээр нь амжин очиж, нурж эвдэрсэн байшингаас дарагдаж гэмтсэн хүмүүсийг авран түргэн тумламж үзүүлж, тосгон, үйлдвэр сургуулиар явж, эвдэрч нурсан гэр байшинг сэлбэн засаж, бэртэж шархдсан хүн ардын өвчин шархыг эмчлэн, гамшгийн дараа гарч мэдэх халдбарт өвчнээс сэргийлэх ажлыг хийж биелүүлсэн байна.
Хятадын нийгэм эдийн засгийн түргэн хөгжлийг дагалдан улс орны ерөнхий хүчин эрчимжиж, дэлхий дахин дахь нэр хүнд дээшилж, Хятадын Ардын Чөлөөлөх Арми Олон улсын гамшгаас аврах ажилд ирэх тутам үүрэг гүйцэтгэх болсон байна. 2001 онд Хятадын Олон улсын авран туслах анги байгуулагдав. Энэ анги нь Хятадын инженерийн цэрэг, Цагдаагийн ерөнхий хүчний эмчилгээний анги тэрчлэн Хятадын үндэсний газар хөдлөлтийн газрын ажилтнуудаар бүрэлдэж, Хятадын Ардын Чөлөөлөх Арми үүнд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын Олон улсын авран туслах анги байгуулагдсан зургаан жилийн турш, Алжир, Иран, Пакистан энэ гурван оронд гарсан их газар хөдлөлтийн авран туслах ажил, Индонезийн цунамин гамшгийн авран туслах ажилд оролцож, Хятадын Олон улсын авран туслах ангийн шилдэг суртал, тэргүүний төхөөрөмж тэрчлэн өндөр түвшинтэй авран туслах агра чадвар нь тусламж хүртэгч орны засгийн газар ард түмний сайн үнэлэлтийг хүлээсэн байна. Урангоо орчуулж бэлтгэв
|