Хятадын хөдөө аж ахуй болон чанарын хяналт шалгалтын байгууллагын албан тушаалтнууд сүүлийн өдөр хэлэхдээ, Хятад улс өнөө олон арга хэмжээнүүд авч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэн, экспортын бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталж байна. Үүний зэрэгцээ, Хятад улс Европын холбоо , Япон зэрэг орнуудтай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагаа өрнүүлж, олон талт хамтын ажиллагааны механизм тогтоон, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг багтаасан бүтээгдэхүүний чанар болон аюулгүйн түвшнг дээшлүүлж байна.
Хятадын Хөдөө аж ахуйн яамны ерөнхий эдийн засагч хатагтай Жан Шянюй сүүлийн өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс олон арга хэмжээ авч, тариан газраас зах зээлд шилжүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлын тогтолцоо боловсруулан шгаргасан байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "хойшид бид мэдээллийг нэвтрүүлэх ажлыг нэн сайтар хийж, нийгэм нийтийнхэнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдал, болрлуултын зам суваг зэрэг талын мэдээ мэдээллийг цаг даруйд нь зөв оновчтойгоор мэдээлж, болруулт болон хэрэглээний талаар нэн сайн хөтлөн жолоодох болно" гэжээ.
Хятадын хөдөө аж ахуй болон чанарын хяналт шалгалтын байгууллага нь мөн Япон болон Европын холбоо зэрэг салбаруудтай хамтын ажиллагааны олон мехнизм тогтоосон байна. Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн үндэсний ерөнхий газрын дарга Ли Чанжян холбогдох байдлаас танилцуулан хэлэхдээ, "бид Европын хобооны холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны олон механизм тогтоон ажиллаж байна. Тухайлбал, хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал зэрэг талын хамтын ажиллагааны мехнизм тогтоон, хууль бус хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулахад цохилт өгөх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт гарын үсэг зурсан байна. Энэ бүхэн нь бидний хамтын ажиллагаа нь баялаг үр ашигтай, бидний хамтын ажиллагаа нь маш их амжилтанд хүрснийг харуулж байгаа юм" гэжээ.
Европын хобооны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах комиссын дарга хатагтай Меглена Кунева, ноён Ли Чанжянтай хэлэлцээ хийсний дараа хэлэхдээ, Европын холбоо бол Хятадад экспортолдог нэгдүгээр том зах зээл бөгөөд худалдааны түнш мөн, хэрэглэгчдийн зах зээл болон бүтээгдэхүүнд өгөх итгэлийг нэмэгдүүлэх нь Европын хобоо болон Хятадын хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа юмгэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, хоёр талын зам сувгаа маш нээлттэй, илэн далангүй байна. Хойшид хоёр тал хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэх хэрэгтэй юм гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\
|