• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-30 17:18:39    
Одон орны судалгааны анхны доктор

CRI

      Хятадын Наньжингийн Зи Жиньшаний одон орон судлах станцын 34 настай Жан Чэнюе Хятадын Шинжлэх ухааны академи болон Голландын Шинжлэх ухаан техникийн яам хоорондын байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Голландад очиж мэргэжил дээшлүүлсэн байна. 1988 оны 10-р сарын 7-ны өдөр тэрээр Голландад докторын зэрэг хамгаалж, Хятадын одон орны судалгааны анхны доктор болсон байна.

     Удирдаачийн мэргэжлийн анхны доктор: Хятадын удирдаачийн мэргэжлийн анхны доктор бол Төвийн хөгжмийн чуулгийн ерөнхий удирдаач Чэнь Зүөхуан. Тэрээр нэг жилийн дотор их сургуулийн үндэсэн ангийн хичээлийг сурч, нэг жилийн дотор Герман, Итали хоёр хэлний шалгалтад тэнцэж, 4 жилийн дотор Америкийн дээд сургуулийн хөгжмийн урлагийн докторын зэрэг хамгаалсан байна. 1985 оны 6-р сард тэрээр бүх шалгалтын давж, хамгийн өндөр амжилтаар хөгжмийн чуулгын удирдаачийн мэргэжлийн докторын зэрэг хамгаалж, Хятадын Төвийн хөгжмийн дээд сургуулийн түхэн дээрэх энэ амжилтад хүрсэн анхны хүн болсон байна.

     Хот тохижуулалтын төлөвлөгөөний анхны доктор: Чинхуа их сургуулийн Барилгын дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Жао Дажуан 1981 оноос докторын зэрэгд горилон суралцаж, 9 жил олимпийн бүтээн байгуулалтын судалгаа хийж, "Бээжингийн олимпийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний судалгаа" гэсэн өгүүлэл туурвисан байна. 1985 оны 11-р сарын 11-ны өдөр тэрээр докторын зэрэг хамгаалж, Хятадын өөрийн хүмүүжүүлсэн хот тохижуулалтын төлөвлөгөөний анхны доктор болсон байна.

     Төлөвлөгөөт төрөлт, нөхөн үржхүйн ангаах ухааны анхны эмэгтэй доктор: Хятадын өөрөө хүмүүжүүлсэн төлөвлөгөөт төрөлт, нөхөн үржхүйн ангаах ухааны анхны эмэгтэй доктор бол Түнжи Их сургуулийн Сш Юаньжэн. Тэрээр профессор Ү Ширүйгийн жолоодлого дор гурван жил хатуужитай чармайж, 200 мянган гаруй үсгийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, энэ салбарын докторын зэрэг хамгаалсан байна.

      Францын үндэсний докторын зэрэг хамгаалсан анхны хятад хүн: Францын үндэсний докторын зэрэг хамгаалсан анхны хятад хүн бол Ү-хань их сургуулийн эмэгтэй оюутан Хуан Даньхань. Тэрээр 1987 онд Францын Страсбургийн 3-р их сургуульд Францын үндэсний докторын зэрэг хамгаалж, Хятадын Францид сурч байсан оюутнуудын дотор нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарт Францын үндэсний докторын зэрэг хамгаалсан анхны хүн болсон байна. Францын үндэсний докторын зэрэг хамгаалахад Франц хүн 7 жил, гадаадын иргэн 9 хэрэглэдэг, гэвч Хуан Даньхань дөрөвхөн жилийн дотор энэ амжилтад хүрсэн байна. \М. Цэцэн бэлэтгэв\