• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-31 15:47:47    
Хятад Балбын хил дэх Чжань мү боомт

CRI

      Хятадын Түвдийн өөртөө засах районы төв Лахсаас баруунш 700 км зайд Хятадын өмнөд Азийн орнуудад нэвтэрдэг хамгийн том нээлттэй боом—Чжан мү боомт байдаг. Чжань мү боомт дорно өмнө баруун талаараа Балбатай хиллэж байдаг. 70 хавтгай төрвөлжин км талбайтай энэ сууринаар жилдээ зуун сая гаруй ам долларын бараа нэвтэрч байдаг.

     Чжань мү боомтын удирдан хамаарах хорооны орлогч дарга Лабарэнчин танилцуулж хэлэхдээ: бүр эрт 1792 онд Хятад Балбын иргэд Чжань мүд хилийн худалдаа хийж байжээ. 1983 онд Хятад улс Чжань мүд улсын нэгдүгээр зэрэглэлийн хуурайн замаар нэвтрэх худалдааны боомт гаргасан. Өнөө Чжань мү боомтоор нэвтэрч байгаа худалдааны хэмжээ нь Түвдийн өөртөө засах районы 90 гаруй хувийг эзэлж байна гэжээ. Чжань мү боомтоор гарч байгаа бараа нь голдуу бэлэн хувцас, шахай зэрэг өргөн хэрэглээний бараа, жим жимсгэнэ, сармис, гэрийн ахун цахилгаан бараанууд болно. Импортлож байгаа бараа нь голдуу цагаан будаа, гулир, ургамлын тос, засал чимэглэлийн бүтээгдэхүүнүүд болно. Чжань мүд дэлгүүр гаргаж ажиллуулж байгаа Балбын харьяат Намгуал гэдэг хүнтэй сурвалжлагч ярилцсан. Тэрээр хэлэхдээ: би жил бүр Чжань мүд ажиллах хугацаа нь гэртээ байхаас урт байдаг. 1979 оноос энэд наймаа хийсэн. Тэр үе бараагаа гадаа дэлгэж тавьж зардаг байлаа. Одоо орчин ахуйн сайн болсон. Байшин түрээсэлж болж байна. Жилдээ 150 мянган юаний орлогтой ажиллаж байна гэжээ.

      Намгуал голдуу Балбын хүнсний бүтээгдэхүүн, цагаан будаа, саахар зэргийн наймаа эрхэлдэг. Тэрээр хэлэхдээ: би түвдээр нэлээд ярих болсон. Хятад хэл бас сурч байна. Яагаад гэвэл энд Хятадын дотор газраар олон хүн ирч байгаа тул юм гэжээ.