• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-31 16:35:30    
2010 онд болох Шанхайн олон улсын яармагийн бэлтгэл ажил урагштай байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хүндэт сонсогчид оо, 2010 онд болох гэж байгаа Шанхайн олон улсын яармаг болоход 1000 хоног үлдээд байна. Энэ бол хөгжиж байгаа оронд болох гэж буй анхны олон улсын яармаг юм. Уг яармагийн гүйцэтгэх хорооны байнгын орлогч дарга, Шанхай хотын орлогч дарга Ян шүн 31-ний өдөр Бээжинд хэлэхдээ, өнөөгийн байдлаар Шанхайн олон улсын яармагын олон төрлийн бэлтгэл ажил урагштай болж, олон улсын хамтын нийгэмлэгийнхэн нааштай тусгал гаргаж байгаа бөгөөд, маш олон гадаадын улс орон олон улсын байгууллага энэ яармагт оролцохоор бүртгүүлэн батлуулаад байна гэжээ.

     Шанхайн олон улсын яармагийг 2010 оны 5-р сарын 1-ний өдрөөс 10-р сарын 31-ний өдрүүдэд Шанхай хотод ажиллуулах гэж байгаа юм. Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Шанхай олон улсын яармагын гүйцэтгэх хорооны байнгын орлогч дарга, уг хотын орлогч дарга Ян шүнг урьж, энэ яармагийн бэлтгэл ажлын талаар яриулсан юм, Тэрээр уг яармагийн олон төрлийн бэлтгэл ажил урагштай явагдаж байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, уг яармагийн олон төрлийн бэлтгэл ажил урагштай явагдаж байна. Тэр нь юуны өмнө олон улсын тендер болон үзэсгэлэн зэрэг талд харагдаж байна. Энэ оны 7-р сарын 31-ний өдрийг дуустлах байдлаар, 158 улс орон болон олон улсын байгууллага энэ яармагт оролцохоо батлуулаад байна. Олон улсын хамтын нийгэмлэгийнхэн ч нааштай тусгал гаргасан байна. Энэ нь мөн олон улсын яармагын 150 гаруй жилийн түүхийн ховор тохиолдол юм гэжээ.

     Ян шүн цааш нь хэлэхдээ, 2008 оны сүүлчээр, уг яармагт оролцохоор батлуулсан улс орон болон олон улсын байгууллагын тоо 200-д хүрэх эрмэлзэлтэй байна. Оролцогч хөгжиж байгаа улс оронд Хятад улс 100 сая ам.долларын тусламжийн сан байгуулж, тэдэнд талбай, үзэсгэлэн ажиллуулах болон үзэсгэлэнд оролцогч хүмүүс зэрэг талын туслалцаа үзүүлэх гэж байна гэжээ.

     Ян шүн хэлэхдээ, Шанхайн олон улсын яармаг нь "Хот, нэн сайн сахан амьдрал" уриан дор болно. Түүний дотрох чухал нэг агуулга нь "Бохиртолгүй, байгаль орчин, эрчим хүч хэмнэх" болно. Уг яармагийн цэцэрлэгийн байгуулалт болон дэд бүтцийн байгуулалтад байгаль орчныг хамгаалан, эрчим хүч хэмнэсэн шинэ эрчим хүч болон шинэ материалыг өргөнөөр ашиглах юм байна.

     Энэ урианд зохицуулан, Шанхайн дэлхийн яармаг нь "Хамгийн сайхан хотын практикийн бүс" гаргаж, яармагт оролцох орнууд өөр өөрийн орны хотуудыг үзэсгэлэнд оролцуулах болно. Энэ бол Дэлхийн яармаргийн түүхэн дээр анх удаа болох гэж байгаа зүйл юм.

     2010 оны Шанхайн дэлхийн яармагийн газрын дарга Хүн Хао хэлэхдээ, энэ дөрвөн тал нь Хятад улсад, ялангуяа Шанхайн цаашид хотжиж байгаа үйл явцад зохицуулах хэрэгтэй асуудалд маш чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Дэлхийн хотуудын хамгийн шилдэг, хамгийн сайн энэ дөрвөн талын практикаар үлгэр жишээ болгож, Шанхайн дэлхийн яармагт үзүүлэх нь Шанхайд дэлхийн олон орны тэргүүний хотуудын туршлагаас суралцах маш аятай сайхан боломж хангах болно. Энэ нь Шанхайн ирээдүйн хөгжил болон Шанхайн иргэдийн амьдралыг цаашид сайжруулахад маш гүн гүнзгий ач холбогдолтой юм гэжээ.

     Шанхайн яармагийн өөр нэг шинэ онцлог бол дэлхийн яармаг ажиллуулахын зэрэгцээ мөн сүлжээн дээр дэлхийн яармаг ажиллуулж, дэлхийн нэн олон хүн ардад 2010 оны Шанхайн дэлхийн яармагийг ойлгож мэдэх боломж хангах явдал болно. \Номин, Цэцэн орчуулж, Буян хянав\