Хятад Брзилийн хамтран судлан бүтээсэн эх баялагийн гуравдах хиймэл дагуул болох Хятад Брзилийн эх баялагийн 102 В дагуул саяхан Бээжинд үйлдвэрээсээ гарсан байна. Энэ оны 9-р сар буюу 10-р сарт уг дагуулыг Тайюаний дагуул хөөргөх төвөөс Чан Жэн 4 хөхөгчин пуужингаар хөөргөх болно гэж Хятадын сансрын ажил үйлс эрхэлсэн газар мэдэгдсэн байна.
Хятад Брзилийн эх баялагийн 102 В дагуулийг судлан бүтээж амжилттай ажиллуулж байгаа нь эх баялагийн дагуулийн тоо баримтын Хятад Брзилид тогтвортой, үргэлжилсэн үйлчилгээ хангаж, алсаас удирдан олсон тоо баримтыг Хятадад өргөнөөр ашиглахыг өргөтгөхөд чухал үүрэг гүйцэтгэх юм байна. уг дагуул нь эх баялагийн нэгдүгээр хиймэл дагуулын тоо баримт, үйлчилгээний тогтвортой чанарыг батлаж, дагуулын олгосон тоо баримтын олон улсын үр нөлөөг өргөтгөх болно гэж мэрэгжилтэд үзэж байна.
2004 онд Хятад улсын дарга Хү Жиньтао Бразилд айлчилах хугацаанд хоёр орон газрын бөмбөрцөгийн эх баялагийн 102 В дагуулыг хамтаар судлан бүтээх талаар хэлэлцээр тохиролцожээ. Судалгааны ажил явагдаж байгаа үеэр Бразилын ерөнхийлөгч Луис Инасуи лула Да Сильва судалгааны ажилтадтай уулзаж тэднийг болгон тохинуулсан юм. Уг дагуулыг судлан бүтээхийг Хятад Бразил хоёр орны засгийн газар чухалчилан үзэж, энэхүү төсөл нь хоёр орны найрамдлыг зузатгаж, хятадын сансрын үйлсийн хөгжиж байгаа орнууд дахь нөлөөг өргөтгөж, Хятад улстай сансрын салбарт хамтран ажиллах гэсэн бусад орны идэвхжилийг ахиулсан байна гэж Хятадын сансар судлалын үндсний газрын албаны хүн илэрхийлжээ.
Хятад Брзилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн хиймэл дагуул одоо болтол сая гаруй ширхэг зураг хангаж, хятадын олон газарын хэрэглэгчидэд 180 мянган зураг хангаж, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, усан ашиглалт, нутаг дэвэсгэр эх баялаг, уул уурхай, хайн хэмжилт, гай гамшиг, байгал орчинд хяналт тавих олон салбарт ашиглагдаж байна. Дагуулийн олгосон тоо баримтыг бас Брзили, Латин Америк тэрчилэн Хятадын эргэн тойрны районд ч өргөнөөр ашиглаж байна. Хятад Брзилийн газрын бөмбөрцөгийн хиймэл дагуул нь бас АНУ, Канад зэрэг оронд тоо баримт хураан авах туршилт хийж, 10 гаруй улс оронтой дагуулийн тоо баримтыг хураан авах, ашиглах талаар хамтын ажиллагаа хийсэн байна.
Хятад улс бас эх баялагийн дагуулаар гол болгон олон улсын гай гамшигаас хамгаалах дүрэмд оролцож, бүх бөмбөрцөгийн агаар мандал болон гай гамшигийг хянан хэмжихэд үнэ төлбөргүй чухал тоо баримт хангаж байна. хойшид ч дэлхийн бусад оронд эх баялагийн хиймэл дагуулын олгосон холбогдох тоо баримтыг үргэлжлэн хангах болно.
Хятад Брзилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн хиймэл дагуулыг 1999 он, 2003 онд Хятадад амжилттай хөөргөж ажиллуулж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ гэж нэрлэгдэж байна. Хятад Брзилийн засгийн газар үүнийхээ үндсэн дээр үргэлжлэн хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
|