• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-31 17:32:20    
Хятадын оюутнууд үнэнч итгэлийг эрхэмлэх болж байна

CRI

      Хятадын Боловсорлын яамны тун саяхан нийдэлсэн 2007 оны Хятадын оюутнуудын үзэл санаа улс төрийн байдлын шнижилгээнээс үзвэл, Хятадын оюутнуудын 90 гаруй хувь нь үнэнч итгэлийг чухалд үзэх болж байна, энэ бол хүн болж хүмүүжигдэхийн хамгийн чухал зүйл гэж үнэлж байгаа юм байна.

     Шинжилгээнээс үзвэл, мөнгө төгрөг бол хүний амьдарлын аз жаргалыг шийдвэрлэх хүчин зүйл мөн гэснийг сайшаан дэмжсэн хүний тоо өнгөрсөн оныхоос ил тод багасчээ. "Хяналт удирдлага байхгүй нөхцөлд сургуулийн дүрэм тогтоолыг дур зоргоор зөрчих" зэрэг сургуулийн хүрээний 13 зүйлийн соёлгүй үзэгдлийг олонхи оюутнууд татгалзан эсэргүүцсэн байна. Ихэнх оюутнууд улс орон, нийгэм нийтэд хэрэгтэй мэргэжлийн боловсон хүчин болох талаар маш хатуу эрэл хүсэлтэй байж, өөрийн хүчин чармайлтаараа нийгэм дээр аж төрөн амьдарч хөгжих аятай сайхан боломж олж чадна гэдэгт итгэлтэй байна.

      Оюутнууд нэг жилийн турших дотоод гадаадын чухал чухал үйл хэрэгт маш их анхаарал тавьж, нэн ялангуяа нийгэм эдийн засгийн хөгжил, улс орны аюулгүй байдал зэрэг асуудал, үйл ажиллагаа, тэрчлэн нам засгийн газрын чухал чухал шийдвэрт анхаарлаа хандуулж байгаа нь эрэн үеийн оюутнууд улс орны хөгжил, нийгмийн дэвшилд бие сэтгэл зориулж, нийгэм нийтэд хариуцлагтай байгааг харуулсан байна.

      Сургуулийн хичээл хүмүүжил, заан сургалтад оюутнуудын сэтгэл ханамжтай байгаа хэмжээ үргэлжлэн дээшилэж байна. 79 хувийн оюутан хавсран жолоодогч болон ангийн эрхэлэгчийн ажилд сэтгэл ханамжтай байна, олонхи тооны оюутад сургуулийн зам сувгаар дамжин санал бодлоо илтгэн асуудлыг зохицуулахыг зорьж байгаа бөгөөд сургууль болон оюутад хоорондын үр ашигтай зөвшилцөлгийн механизм тогтоож, эвсэг зохицонгуй сургууль байгуулан, сургуулийн тогтвортой хөгжлийг хамгаалах нь маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж үзсэн байна.

      Эдгээр үр бүтээл нь оюутнуудын улс төрийн санал бодол ерөнхийдөө нааштай, эрүүл саруул, урагш хөгжихийг баримталж байгааг харуулж байна гэж хариуцалгатай хүн хэлсэн байна.

      Энэ жил бол Хятадын оюутнуудын үзэл санаа улс төрийн байдалд шнижилгээ хийсэн 16-дах жил юм. Энэ шинжилгээний дүнгийн дагуу боловсорлын салбар итгэл хүслийн хүмүүжлээ эрчимжүүлж, үзэл санааны асуудлыг зохицуулах болон бодитой асуудлыг зохицуулах чавдлыг уялдуулж, сургуулийн хүрээг улам эвсэг зохицонгуй болгохоор чармайж байна.

     Оюутнуудын иймэрхүү үзэл бодол нь нийнэм нийт, ард олны итгэл бишрэлийг олж, улс орны хөгжил цэцэглэлд нэн их нэмэр хандиваа үзүүлэх болно гэдэгт хүн бүхэн итгэлтэй байна.