Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх их хурал болон бүх цэргийн баатарчуудын төлөөлөгчдийн их хурал 8-р сарын 1-ний үдээс өмнө Хятадын нийслэл Бээжин хот дахь Ардын Их Хурлын Ордонд болоо. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао нарын зэрэг Хятадын нам төрийн удирдагчид их хуралд оролцжээ. Их хурлыг Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао даргалж, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Хү Жиньтао чухал үг хэлсэн байна.
1927 оны 8-р сарын 1-ний өдөр ХКН Хятадын төв өмнөд нутгийн Жян ши мужийн Наньчаны бослогыг удирдан зохион явуулснаар, ХКН-ын бие даан удирдсан хувьсгалт зэвсэгт хүчин мэндэлсэн юм. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|