• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-01 15:16:38    
Барьцааны хүмүүсийн асуудал улам хүндэрч байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Талибаны шаардлагыг Афганистаны засгийн газар хэрэв орон нутгийн цагаар 8-р сарын 1-ний 12 цаг, өөрөөр хэлбэд Бээжингийн цагаар 15 цагаас өмнө хангахгүй юм бол БНСУ-ын барьцаалагдсан бусад хүмүүсийг үргэлжлэн хорооно гэж Талибаны төлөөлөгч Ахмади 7-р сарын 31-ний өдөр хэлсэн байна. Афганистаны засгийн газар БНСУ-ын барьцааны хүний асуудлаар Талибаны тавьсан шаардлагыг хүлээн авахгүй гэж Афганистаны Еранхийлөгчийн төлөөлөгч мөн өдөр тодорхой илэрхийлсэн байна. Хоёр талын байр суурь ийм хатуу байгаа учраас одоо амьд үлдэж байгаа 21 барьцаны хүний хувь заяанд хүмүүс маш их сэтгэл түгшиж байна.

     БНСУ-ын 23 иргэн 7-р сарын 19-ний өдөр Афганитстанд Талибаны зэвсэгт хүмүүст барьцаалагдсанаас хойш тэд нарыг тайван замаар аврах хүчин чармайлт үргэлжилсээр байна. Талибаны адил тооны хоригдолыг сууллаж БНСУ-ын барьцааны хүмүүсээр солихоор Талибан өнөө Афганистаны засгийн газарт хандан дэвшүүлсэн байна. Гэвч мэдээ сайн өгдөг хүний хэлснээс үзвэл, барьцаалагдсан 18 эмэгтэйг урьдаар суллах эсэх асуудлаар Афганистаны засгийн газар болон Талибан санал зөрөлдөөнтэй байгаа болохоор хэлэлцээ нь дахин мухардмал байдалд орсон бөгөөд Талибан дараа нь орон нутгийн цагаар 30-ны орой нэг эрэгтэй барьцааны хүнийг хөнөөсөн байна.

     Өнөөгийн талуудын уламжилсан мэдээнээс үзвэл, үлдэж байгаа барьцааны хүмүүсийн хувь заяа тун аюултай байна. Хоёрдох барьцааны хүнийг хороож, сүүлчийн шинэ хугацаа тогтоосны дараа Талибаны төлөөлөгч хэлэхдээ, Талибаны хоригдолыг суллах бол барьцааны хүмүүсийг авран гаргах цорын ганц арга зам мөн. Барьцааны хүмүүсийг шөнө болгон шилжүүлэх нь маш түвэгтэй бөгөөд аюултай ажил юм. Иймээс барьцааны хүнийг хороох цаг явах тутам богино болно гэж хэлсэн байна. Талибаны хатуу байр суурь болон харгис үйл ажиллагаа нь мэдээж Афганистаны засгийн газар болон БНСУ-ын засгийн газарт нэн их дарамт шахалт болж байгаа юм.

     Талибан барьцааны бас нэг хүнийг хороосны дараа БНСУ-ын Засгийн газар хатуу зэмлэн буруушааснаас гадна барьцаалагдсан хүмүүсийг түргэн аврахын төлөө ердийн хэргэлдэг аргыг түр орхихыг олон улсын хамтын нийгэмлэгт хүссэн байна. Ийм хямралыг олон улсын хамтын нийгэмлэг хэрхэн зохицуулдаг зуршлыг БНСУ-ын засгийн газар сайн мэдэж байгаа, гэвч тодорхой хэмжээнд уян хатан байж болно гэж Афганистаны засгийн газар мөн үзэж байна гэж Афганистаны Ерөнхийлөгчийн тамгын газар илэрхийлсэн байна.

     Талибанд авч хэлбэл хүн барьцаалж, эмэгтэй хүний амийг хороох нь Афганистаны соёл болон Лалын сургалд нийцэхгүй бөгөөд орон нутгийн аймаг бүлгийн ахлахууд ч хэлж ятгах ажил хийсэн байна. Гэвч хоёдох барьцааны хүнийг хөнөөснөөс хойш Талибаны байр суурь ч хатуурсан байна. Гэвч хүн барьцаалаад байгаа Талибаны зэвсэгт хүмүүс нь Афганистаны засгийн газрын цэрэг болон Америк цэргийн бүслэлтэд байгаа учраас барьцааны хүмүсийг хөнөөхөд хүрвэл тэд нар ч бүхнээрээ сөнөх хувь заяанаас зайлж чадахгүй болно.

     Афганистаны засгийн газрын талаас авч үзвэл талибаны шаардлага ёсоор Талибаны хоригдолыг суллаж барьцааны хүмүүсийг аврах юм бол хүмүүс түүнийг террорист хүчинд зам нээж өгсөн гэж шүүмжлэх бөгөөд дахиад ийм хэрэг олон дахин гарах боломж нээгдэх болно.

     Энэ хэргийг хэрхэн зохицуулах нь Афганистаны засгийн газар болон Афганистанд байрлаж байгаа олон үндэсний хүчний өмнө тавьгдсан хүнд шалгалт болоод байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\